Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байна

2015 оны 06 сарын 18      0      2808

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион...

Хотынхноос илүү орон нутгийнхан Шүүхийн байгууллагад итгэдэг

2015 оны 06 сарын 18      0      2353

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар иргэдийн санал бодлыг тандах зорилгоор “Хөгжлийн эрэлд” ХКК-иар хийлгэсэн “Шүүхэд итгэх итгэл” сэдэвт  судалгааны дүнг танилцууллаа. Судалгааг Монгол Улсын 21 аймаг , нийслэлийн есөн дүүрэгт дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарыг дуустал хийсэн бөгөөд иргэд шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх, шүүгчид нөлөөлөх оролдлого хаанаас гардаг талаар тодруулсан аж. Судалгаанд оролцсон 3291 иргэдийн 67,1 хувь...

Завхан аймгийн 81 гайхамшиг ном цувралаар гарна

2015 оны 06 сарын 18      0      1975

Завхан аймгийн 81 гайхамшиг цуврал номд “Түгээмэл тархацтай 9 мал, амьтаны тухай өгүүлэх” зургадугаар боть хэвлэгдэнэ. Энэхүү ботид ноосны чанар, мах, сүүний гарцаараа алдартай Сартуул хонь, ноолуурын өндөр ашиг шимтэй Буурал омгийн ямаа, Тэсийн голын адуу, Отгоны жинхэнэ монгол хоточ банхар зэрэг 9 зүйлийн амьтад багтах юм. Харин “Тахилгат хайрханы таван зүйл, 9 төрлийн тансаг ургамал, жимсний тухай” долдугаар ботид Отгонтэнгэр хайрханы тагд хосоороо...

Би-Би-Си Кардифийн уралдаанд Э. Амартүвшин хэсэгтээ түрүүллээ

2015 оны 06 сарын 18      2      2537

Би-Би-Си Кардифийн "Дэлхийн дуучин 2015" уралдаанд Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцож буй баритон Э. Амартүвшин өнөөдөр хэсэгтээ түрүүлж, мэргэжлийн Үндсэн уралдааны шилдэг таван дуучны нэгээр шалгарлаа. Зугаадугаар сарын 19-нд Үндсэн уралдаан, 21-нд Мэргэжлийн дууны уралдаан болох юм байна. 24 насандаа Монгол улсын гавъяат жүжигчин цолыг хүртсэн дуурийн залуу дуучин Э. Амартүвшинг дэмжихийг уриалж байна

Баян-Өлгий аймаг иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй болов

2015 оны 06 сарын 18      1      2154

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын гудамжнуудад хяналтын дүрс бичлэгийн камер, гэрэлтүүлэг тавих ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Аймгийн удирдлагын санаачлага болон УИХ-ын гишүүн А.Бакейн дэмжлэгээр хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнд Өлгий хотын бүх хэсгийг дөчин есөн цэгт, замын орж гарах дөрвөн чиглэлд байрлуулсан хяналтын камераар хянах, улмаар замын хөдөлгөөний зөрчлийг багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 815 сая...

Баянгол дүүрэгт инженерийн шугам сүлжээ болон авто замын засварын ажил хийнэ

2015 оны 06 сарын 18      0      2006

Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто замын газарт инженерийн шугам сүлжээний зориулалтаар  15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.   Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг...

“Оюутан цагдаа” нар ажилдаа гарлаа

2015 оны 06 сарын 18      0      2150

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг энэ жил дахин үргэлжлүүлэхээр болсон. Жуулчны улирал...

Сингапурт утаагүй тамхи хэрэглэхийг хориглоно

2015 оны 06 сарын 18      0      2125

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй учраас утаагүй тамхи хэрэглэхийг 2015 оны 12 дугаар сарын дунд үеэс Сингапур хориглоно гэж албан ёсны эх сурвалжууд мэдэгдлээ. Хоригийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тус хот улсын ЭМЯ мэдэгдсэн байна. Эхний хориг нь энэ оны 12 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болох бөгөөд никотин агуулсан импортын бүтээгдэхүүн болон электрон тамхинд хамааралтай аж. Хоёр дахь шатны хориг нь 2016 оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд тус улсын дотоодын...

Хөгжлийн бэрхшээлтэй залууст сургалт хийнэ

2015 оны 06 сарын 18      0      1867

МТҮП-аас Хөгжлийн бэрхшээлтэй 16-25 насны залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг-боловсрол-дадлага олгох зуны сургалтыг ирэх наймдугаар сарын 3-наас эхлүүлэхээр болжээ. 10 хоног  үргэлжлэх тус сургалтад АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагын боловсролын хөтөлбөрт хамрагдсан  бүртгэлтэй 30 хүнд үнэ төлбөргүй мэдлэг олгох аж. МТҮП-ын захирал Б.Мягмарнаран ярихдаа, “Бид нийгэмд хүлээсэн хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор ЕБС-д боловсрол эзэмшээгүй, танхимын...

”Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” энэ сарын 19-нд өндөрлөнө

2015 оны 06 сарын 18      0      2079

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран "Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл"  арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Үндэсний статистикийн хороо “Ногоон хөгжлийн үзүүлэлт, ногоон ажлын байр” сэдэвт салбар хуралдааныг удирдан явуулсан юм. Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан хурлыг нээж Ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, ногоон ажлын байрны үзүүлэлтийг боловсруулах ажлын...