Хуурамч бичиг баримтаар хил давах гэж оролдож байна

2015 оны 06 сарын 22      0      2006

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-нд Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь   бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн  Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Мөн Дорноговь аймгийн  авто замын боомтоор энэ...

Сэлбэ, Өгөөмөр зуслангуудын үйл ажиллагааг зогсоов

2015 оны 06 сарын 22      0      2065

Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд НЗДТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийж, Сэлбэ, Өгөөмөр зуслангуудын үйл ажиллагаа эхлэхийг хориглосон байна. Түүнчлэн 18 зусланд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Хориг тогтоолгосон зуслангуудын хувьд хүүхэд хүлээн авахад бэлэн биш, орчин нөхцөл  чанарын шаардлага хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн байна.

”Mers” вирусээр 27 хүн нас барлаа

2015 оны 06 сарын 22      0      1902

Солонгос улсад дэлгэрсэн халдварт "Mers" буюу короновирусын халдвараар 27 хүн нас бараад байгаа талаар тус улсын сайтад мэдээлжээ. Түүнчлэн тус вирусын халдварыг 172 хүн авч тусгаарлагдан эмчлэгдэж байгаа юм байна. Хэдийгээр вирусын тархалт багасаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч өдийг хүртэл нас баралт буурахгүй байгаа юм. Вирусын халдвараар нас барагсдын олонх нь өндөр настан байгаа бөгөөд тодруулбал, 33.3 хувь нь 60 нас, 29.6 хув нь 70 нас, 18.5 хувь нь 80 настнууд байгаа...

Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумд түймэртэй байна

2015 оны 06 сарын 22      0      2216

Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумдад түймэр гарчээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад: "Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг "Зэлт гол” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, орон нутгийн 86 иргэн, нийт 176 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан...

Энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсооно

2015 оны 06 сарын 22      17      6351

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарт хил орчмын тээврийн 1000 гаруй тээвэрчин, “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдэгдэл хүргүүлж буй юм. Энэ талаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбатаас тодруулахад: “Замын-Үүдийн хил орчимд тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоож өгөх, хууль зөрчсөн олон асуудлыг хянан шалгах хэрэгтэйг олон нийтэд хүргэж байна. Энэ сарын 25-ны найман цагаас хойш боомтын...

Элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна

2015 оны 06 сарын 22      15      5484

Зуун мянган хүн тутам элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Элэгний өвчлөл монголчуудын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй юм. Орчин үед хүмүүс хоолны дэглэм барих нэрийн дор юу ч идэхгүй байх эсвэл чанаргүй хүнс их хэрэглснээсээ болоод олон төрлийн өвчинд өртөмтгий болсон. Эрүүл амьдрах гол үндэс нь эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн  билээ. Тэгвэл элгээ эрүүл байлгахад тустай дараах зөвлөгөөг хүргэж байна.   1....

Жуулчдад зориулж “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж байна

2015 оны 06 сарын 22      0      1895

УДБЭТеатр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэлд ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж 6, 7-р сард “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаагийн “Сонгодог Пүрэв гараг” буюу 2015 оны зургаадугаар сарын 25-нд “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концертыг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд УДБЭТ-ын найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож...

Apple Music дээр Тэйлор Свифтийн дууг яагаад тавихгүй байна вэ

2015 оны 06 сарын 22      0      1935

 “Аpple” компанийн Apple Music дээр Тэйлор Свифтийн шинэ дуу болон, сүүлчийн цомог тавигдахгүй байгаа талаар нийгмийн сүлжээн дахь өөрийн хуудсанд мэдээлжээ. Дуучин бүсгүй хэлэхдээ: “Apple Music эхний гурван сарын хугацаанд үйлчилгээгээ үнэгүй санал болгодог. Гэтэл тэд дууны зохиогчид, продюссерүүд, дуучдад мөнгө төлөхгүй. Энэ нь намайг гайхашруулж байна. “Apple” компаниас бидэнд Iphone өгөөч гэж хүсэхгүй. Тийм учраас дуу, хөгжмийг ямар нэгэн...

”Blue Moon” арт галерейн уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргана

2015 оны 06 сарын 22      0      1972

"Blue Moon" арт галерей-гаас жил бүр уламжлал болгон зохиогддог "Гишүүн уран бүтээлч" - дийн үзэсгэлэн 2015.06.27 ноос 07.06 ны хооронд зохиогдох гэж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлнэ

2015 оны 06 сарын 22      0      2050

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны сургалт Баянхонгор аймагт эхэллээ. Тус сургалтын нээлтэд УИХ-н гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч...