Барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ

2015 оны 06 сарын 23      2      2800

Өнөөдөр 13 цагийн орчимд Драгон төвийн ард баригдаж буй барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ . Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Орост авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгана

2015 оны 06 сарын 23      0      2568

Орост авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зургаан сараар сунгахаар Европын Холбоо /ЕХ/ албан ёсоор шийдлээ. ЕХ-ны гишүүн 28 улсын гадаад хэргийн сайд нар даваа гарагт Люксембургт уулзан энэ шийдвэрийг гаргажээ. Тэд ирэх сарын 31-нд дуусахаар байсан хориг арга хэмжээний хугацааг ирэх оны нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгахаар тохиролцсон байна. Сайд нарын мэдэгдсэнээр, Украины зүүн нутагт байлдааны ажиллагаа үе үе үргэлжилж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ. Украины...

Олимпийн аварга Э.Бадар-Ууган Үр шилжүүлэн суулгах төв нээв

2015 оны 06 сарын 23      6      6238

Энхбатын Бадар-Ууган 23 насандаа эх орныхоо төрийн далбааг 2008 оны Бээжингийн олимпийн дэвжээнд мандуулж монголчуудын  магнайг тэнийлгэн баярлуулж Олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан билээ.Тэгвэл өнөөдөр тэр спортоос өөр зүйлээр ард түмнээ баярлуулж байна. Тодруулбал,   Олимпийн аварга тамирчин маань "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийг шинээр ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтээ хийлэ э.  Нээлтийн үеэр "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ...

Мерс вирусын улмаас Солонгос-Япон чиглэлийн нислэгийг цуцална

2015 оны 06 сарын 23      0      2671

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус тархаж байгаатай холбоотойгоор ирэх сарын эхэн үе хүртэл Сөүл болон Японы хотуудын хооронд хийх бараг 200 нислэгээ Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн хоёр компани цуцлахаар шийджээ. Вирусийн гаралтай уг өвчний улмаас зорчигчдын тоо буурсан аж. “Korean Air” компани маргаашаас эхлэн Японы гол арал болох Хоншу болон өмнөд нутгийн Кюшү арлын дөрвөн нисэх онгоцны буудал руу...

МУГЖ Э.Амартүвшин өнөө өглөө 7 цагт эх орондоо ирлээ

2015 оны 06 сарын 23      1      4094

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин өнөө өглөө 7 цагт эх орондоо ирлээ . Түүнийг театрын захиргаа, уран сайхны зөвлөлийн удирдагч болон гоцлол дуучид, түүний гэр бүлийнхэн "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээр угтан авсан юм. Тэрбээр Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World" наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ. Харин тус тэмцээний тэргүүн байрын эзнээр Беларуссийн дуурийн гоцлол дуучин Надежда Кучер...

21 аймагт галын аюулаас сэргийлэх сургалтын төв байгуулна

2015 оны 06 сарын 23      0      2474

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцэх байсан ч эхний хоёр асуудлын хэлэлцүүлгийг хойшлууллаа. Тодруулбал, Дотоодын цэргийн тухай болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнд холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг салбарын сайд ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм. Үүний дараагаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох...

Хамгийн олон хүн давлагаагаар тэшиж дэлхийн дээд амжилтыг эвдэв

2015 оны 06 сарын 23      0      2555

АНУ-ын Калифорни муж улсад давлагаагаар тэшигчид нэг цагт нэг тавцангаар хамгийн олон хүн давлагаагаар тэшсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг эвджээ. Лос-Анжелес хотын өмнөд нутгийн Хантингтоны эрэгт 66 хүн нэг тавцангаар нэгэн зэрэг 10 гаруй секунд давлагаагаар тэшин дээд амжилт тогтоосон байна. Тэднийг давлагаагаар хэрхэн тэшихийг эргээс 5000 орчим хүн харжээ. Өмнөх дээд амжилтыг Австралийн Квинсленд мужид 47 давлагаагаар тэшигч тогтоож байжээ.

Засвартай байгаа замууд ба хаагуур явж болох вэ?

2015 оны 06 сарын 23      6      3625

Инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр  хүртэл замыг өчигдөрөөс хаалаа. Энэхүү замыг ирэх долдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хааж засварын ажлыг хийх гэнэ. Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоож байгаа аж. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж,...

Татвараа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцвол бичиг баримтыг нь хурааж, торгоно

2015 оны 06 сарын 23      0      2881

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Normal 0 false...

Баримт бичиг нягтлан шалгах арга зүйг шинэчилэв

2015 оны 06 сарын 23      0      2724

Нийслэлийн Засаг дарга “Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” А/535 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг байгуулав. Комиссын даргаар нийслэлийн Архивын газрын дарга  ажиллах юм. Мөн Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын дүрмийг баталлаа. Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах...