Зуслангийн замаар явах автобусны чиглэл

2015 оны 06 сарын 24      0      6743

Өчигдөрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдлээ . Автобусны маршрут 1. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 2. “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэл 3. “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд яв ах юм байна.

Өнөөдөр Сүхбаатар, Багахангай дүүрэг цахилгааны хягаарлалт хийнэ

2015 оны 06 сарын 24      0      2463

Өнөөдөр дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 11.00-17.30 цагт: 19-р хороо Ар согоотын зуслан 11.00-16.00 цагт: 8-р хороо Амарын гудамж Туушин зочид буудал, Мэдээлэл технологийн үндэсний парк /өргөтгөл/, АЕГ, Мэдээлэл технологийн газар, МЗХ, ШУТИС-ийн захиргаа, Хүүхдийн төлөө үндэсний төв, Боловсролын зөвлөгөө мэдээллийн тө в, Барилгын...

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 24      2      2349

2015 оны зургаадугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай . Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говь болон говь зүүн зүгийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 24      0      2765

Хонь (3/21-4/19) Магадгүй өнөөдөр таны сэтгэл санаа гэнэт эерэг тал руугаа эргэнэ. Та бий болсон алжаалаа тайлж, дуртай ажлаа хийнэ. Хойшлуулаад байсан гэрийн ажлаа өдрийн хоёр дахь хагасаас дуусгавар болгоно. Хэрэв та бага зэрэг завсарлага буюу амралт авах гэж тэмүүлж байвал өнөөдөр олон зүйлийг шийдвэрлэж дуусга. Гэхдээ гол шийдвэрүүд нь сүүлд мэдэгдэх тул яаран хариу дүгнэлт авна гэж бүү бодоорой. Үлдсэн цагийг гэрийнхэнтэйгээ юм уу хайртай хүнтэйгээ өнгөрөөгөөрэй....

Олон улсын эрдэмтэд Улаанбаатарт хуралдана

2015 оны 06 сарын 23      0      2531

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан олон улсын II Бага хурал энэ сарын 25, 26-нд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нэртэйгээр Улаанбаатар хотод болох гэж байна.  Бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид уг хуралд оролцох сонирхолтой байгаа гэнэ. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи хурлын үеэр бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо  зэрэг тулгамдсан...

Үндэсний баяр наадмын утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах боломж бүрдүүлнэ

2015 оны 06 сарын 23      0      4209

БСШУЯ-ны Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Монголын Үндэсний музей, Монголын Залуучуудын Эвсэл, Морин хуурын музей хамтарч Үндэсний их баяр наадмыг угтан эрийн гурван наадмын үүсэл түүх, ёс заншил, дэг жаяг зэргийг харуулсан “Бэсрэг наадам”-ыг Монголын Үндэсний музей дээр долоодугаар сарын 10-нд зохион байгуулах гэж байна .  “Бэсрэг Наадам”-д хүрэлцэн ирснээр үндэсний уламжлалт наадмын утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, наадамтай...

Мерс вирусээр өвчилсөн хүний бараг тал хувь нь “Samsung” эмнэлгээс авчээ

2015 оны 06 сарын 23      0      2465

Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Samsung”-ийн өв залгамжлагч өнөөдөр телевизээр дамжуулан олон нийтээс уучлал гуйлаа. “Samsung Electronics” компанийн дэд захирал Ли Жэ Ён тус группын байгуулсан эмнэлэг титэм вирусын халдварын голомт болж олон нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулсанд уучлал гуйсан байна. Өмнөд Солонгост титэм вирусаар 175 хүн өвчилсний бараг тал хувь нь “Samsung” эрүүл мэндийн төвд халдвар авсан аж .  Ли Жэ Ёны эцэг...

АНУ-ын виз олгоход асуудал үүсчээ

2015 оны 06 сарын 23      0      3129

АНУ-ын төрийн департментын компьютерийн алдаанаас болж хоёр долоо хоногийн турш аялагчдад виз олгоход асуудал үүсчээ. АНУ дунджаар  өдөрт 50 мянган визний хүсэлт хүлээж авдаг аж. Одоогоор биометрийн дататай холбоотой доголдлыг засахаар 100 гаруй компьютерийн мэргэжилтэн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ систем ирэх долоо хоногоос нааш хэвийн байдалдаа орохгүй гэдгийг АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Энэ алдаанаас үүдэн виз хүсэгчийн хурууны хээ, гэрэл зургийн шилжүүлэлт саатсан...

Хөхөндөө 1,5 кг кокайн авч явж байгаад баригджээ

2015 оны 06 сарын 23      0      3415

Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явсан Гондурас эмэгтэй Колумбын нийслэл Богота хотын нисэх буудлаас баривчлагджээ. Тус нисэх буудлын цагдаа нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “22 настай Паола Деянира Сабиллон нь Испани руу явахыг завдсан бөгөөд шалган нэвтрүүлэх шугамд дөхөж ирэхдээ тэрбээр самгардаж, бие барьж байгаа нь илэрхий байсан нь бидэнд сэжиг төрүүлсэн” гэв. Рентген туяагаар Сабиллоныг хөхөндөө саяхан хагалгаа хийлгэснийг тогтоосон бөгөөд тэрбээр...

Хаясан тамхины иш зүлэг болгон ургана

2015 оны 06 сарын 23      0      2935

Дэлхийн олон оронд олон нийтийн газар тамхи татахыг хуулиар хориглосон байдаг хэдий ч тамхины иш хаа сайгүй хөглөрч байдаг. Харин энэ дутагдлыг Энэтхэгийн компани давуу тал болгон ашиглаж ямар нэг ургамлыг ургуулах чадвартай ишийг тамхинд суулгасан аж. Энэхүү шинэ бүтээл нь газарт хаягдсаныхаа дараа задарч цэцэг зүлэг болон хувирдаг ч сайн талтай хэдий ч бас сөрөг талтай гэнэ. Тодруулбал, Энэ бүтээгдэхүүн хүмүүсийн хог хаях зуршлыг нэмэгдүүлэн дэмжих ба хаа хамаагүй мод ургуулж...