Улаанбаатарт 32 хэм халуун байна

2015 оны 06 сарын 25      0      1891

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт  32 хэмийг давж хална. Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Каназавагийн их сургуультай биологийн салбарт хамтран ажиллана

2015 оны 06 сарын 24      0      2230

Монгол Улсын ШУА, МУИС, Япон улсын Каназавагийн их сургуулийн хооронд биологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарт Монгол Улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн...

“Камертон” хамтлагийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна

2015 оны 06 сарын 24      0      3268

“Камертон” хамтлагийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэд  ойн баяраа “Crocus event hall”-д фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр болжээ. Тоглолтод тус хамтлагийнхан хит дуунуудаа үзэгчид, сонсогчиддоо өргөн барих юм. Камертоныхонтой төрсөн өдрийг нь хамт тэмдэглэхээр ирэх зочид зөвхөн хар, цагаан өнгийн хувцас өмссөн байх ёстой юм байна. Тоглолтод Никитон, Люмино зэрэг хамтлаг дуучид ирэх аж. Дашрамд сонирхуулахад, тус хамтлаг байгуулагдсан...

“Өөр инээмсэглэл” шог зургийн үзэсгэлэн гарлаа

2015 оны 06 сарын 24      0      5109

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Нөхөрсөг шог зураач Д. Сүхбаатар...

Хуучин циркийн сурагчид ХБК-д бэлтгэл хийнэ

2015 оны 06 сарын 24      1      2783

"МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байранд гал гарсантай холбогдуулан тус сургуулийн 40 гаруй сурагч, уран бүтээлчид ХБК-д хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийхээр болсон " н.Ганболд ярилаа. Галд хамгийн их өртсөн хэсэг нь сургуулийн арын хэсэг болох агуулах бөгөөд түймэр гарах болсон шалтгааныг тогтоох ажлын хэсгийн хариу нь 14 хоногийн дараа гарах юм байна.

Ялалтын талбайд 14-18 цагийн хооронд ном хандивлахыг уриаллаа

2015 оны 06 сарын 24      0      3133

“Наран мөрөөдөл” ТББ, “Итгэл сэтгэлийн гүүр” сан, “Номтой нөхөрлөе” клубын залуус хамтран Монгол Улсын хэмжээнд байгаа 25 хорих ангид хүргэх “Харанхуйн гэрэл” сэдэвт ном хандивлах аян зарлаад сар гаруй хугацаа өнгөрсөн аж. Одоогийн байдлаар 2018 ширхэг ном цугларсан бөгөөд хоёр сар үргэлжлэх юм байна. Өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос эхэлсэн аянд ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо болон...

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн нэг өдрийн цалингаа хандивлав

2015 оны 06 сарын 24      0      2351

Энэ жил зүүн бүсийн гурван аймагт хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний ой хээрийн түймэр гарч, урьдны жилүүдэд гарч байгаагүй их хэмжээний хор хохирол учруулсан билээ. Ой хээрийн түймрийн уршигаар олон малчид, иргэд орон гэрээ алдсан эмгэнэлтэй үйл явдал олонтаа гарсан юм. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн нийт алба хаагчид тус гамшигт өртсөн малчид иргэдэд зориулан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандиваар нийтдээ 9 сая 370 мянган төгрөг цугларсан...

Сэлэнгэ аймгийн 16 аж ахуйн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна

2015 оны 06 сарын 24      0      2385

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зургаан сумын 16 аж ахуйн нэгж Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийг эзэмшиж байна. Тус зөвшөөрлийг авахын тул эхний шатанд тухайн аж ахуйн нэгжээс амйгийн Засаг даргад хүсэлтээ ирүүлдэг аж. Энэхүү хүсэлтийг засаг даргаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүсэлт тавьснаар асуудал шийдэгддэг юм байна. Саяхан хуралдсан аймгийн ИТХТ-ын хуралдаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай...

“MERS” вирусийн халдвараар дахин 4 хүн бүртгэгдлээ

2015 оны 06 сарын 24      0      2507

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрвөн тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгджээ. Харин вирусийн гаралтай уг өвчнөөр нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.  Халдвар авсан сүүлийн дөрвөн тохиолдлыг оруулаад халдвар авагсдын нийт тоо 179 болсон бол нас барагсдын тоо 27 хэвээр байна гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ. “MERS”-тэй 179 өвчтөний 67 нь бүрэн эдгэрснээр...

Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол анхаарлаа хандуулаарай

2015 оны 06 сарын 24      1      4439

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмын хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажиллах юм байна. Энэ үеэр худалдаа, үйлчилгээг долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахах бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэнд явуулах худалдаа,...