Улаанбаатар-Дархан чиглэлийн замд тэмдэг, тэмдэглэгээ хийх шаардлагатай

2015 оны 07 сарын 01      0      2665

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг өнгөрсөн сарын 26-н д У лаанбаатар -Дархан чиглэлийн зам засварын ажлыг шалгаж дүгнэлтээ гаргалаа.   Энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд улсын байцаагчаас өгсөн үүрэг,...

Дуучин С.Жавхлан ”Халзан Жавхлан” боллоо

2015 оны 07 сарын 01      10      5272

МУГЖ С. Жавхлан, гавъяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс төр засгийн буруутай үйл ажиллагаа, ард түмнээ гэсэн сэтгэлгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлэн өнөөдөр Чингис хааны талбайд үсээ хуслаа . Дуучин С. Жавхлан “Эх орон, газар нутгийнхаа төлөө төр засгийг дорвитой шийдвэр гаргахыг хүлээж  суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш, иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Бид газар шорооныхоо төлөө  тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол...

Угсраа автобуснуудын үйлчилгээнд гарах өдрийг хойшлууллаа

2015 оны 07 сарын 01      3      2294

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан. Тендерт хоёр улсын /БНХАУ-ын хоёр, БНБелУ-ын нэг компани/ гурван компани саналаа ирүүлснээс БНБелУ-ын “МАЗ” НХК  шалгарсан байна. Харин энэ оны эхээр тендерт шалгарсан “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын  20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан...

Чингисийн талбайд 2000-3000 хүний суудал засна

2015 оны 07 сарын 01      1      2508

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу “Best of Classics- Open air” тоглолтийг долоодугаар сарын 4-ний 21.00 цагаас зохион байгуулах гэж байна.  Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулж байсан.  Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий...

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгааны хязгаарлалт хийх газрууд

2015 оны 07 сарын 01      0      3717

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлнэ.    Сар, өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын байршлын тойм ...

Грек улс өрөө хугацаандаа төлж чадаагүй анхны хөгжингүй улс боллоо

2015 оны 07 сарын 01      0      2415

Грек сүүлийн хугацаанд багтан өрөө төлж чадсангүй гэж Олон улсын валютын сан захирлуудын зөвлөлдөө мэдэгдсэн байна Тодруулбал, Грек улс 1.5 тэрбум евро буюу 1.7 тэрбум долларыг сүүлийн хугацаа болох мягмар гарагт багтан төлөх ёстой байсан юм. Грек нь тус сангийн “өрөө хугацаандаа төлж чадаагүй” улсуудын жагсаалтад орсон анхны хөгжингүй улс болж байна. Тус улс нь Европын Холбоонд мөн 184 тэрбум евро буюу 200 тэрбум гаруй долларын өртэй юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд “Охидтойгоо селфидэцгээе” аян өрнүүллээ

2015 оны 07 сарын 01      0      2078

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренди Моди “Охидтойгоо селфидэцгээе” аян өрнүүлэн “селфиний хаан” гэдгээ дахин харууллаа. Охидтойгоо зургаа авахуулахыг Ерөнхий сайд радиогийн шоунд орох үеэрээ уриалсан аж. Кампанит ажлын эхний өдөр 59 мянга гаруй хүн охидтойгоо авахуулсан зургаа “Твиттер”-т тавьсан бол одоогоор нэгдэгсдийн тоо хэдэн зуун мянга гаржээ. Мөн олон алдартан, алдартай тамирчид, улс төрчид, улс төрийн намын удирдагчид кампанит ажлыг дэмжжээ....

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэж байна

2015 оны 06 сарын 30      0      2347

Хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг төрсөн нутаг Дорнод аймгийн Чойбалсан суманд өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр тус суманд ойд зориулсан бүх насны морьдын уралдаанаас гадна урлаг соёл, спортын олон ажил зохиогдох юм. Ойтой холбогдуулан энд сонирхуулахад, маршалын 110 жилийн ойгоор нь түүний төрсөн нутагт хүрэл, цээж хөшөөг тэр үедээ чамгүй өртгөөр босгож, 115 жилийн ойгоор нь хөшөөг засварлаж, далан жилийн настай хөшөө боллоо гэж байсан санагдана....

“Microsoft” компани зар сурталчилгаа хариуцсан салбараасаа татгалзлаа

2015 оны 06 сарын 30      0      2135

Программ хангамж үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Microsoft” интернэт дэх зар сурталчилгаа хариуцсан салбараасаа татгалзахаар, мөн уг салбарын ажилтнуудын тоог 1200 орчмоор бууруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай мэдээллийн “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, “AOL” болон “AppNexus” интернэт-компани “Microsoft”-ийн зар сурталчилгааны бизнест хяналт тавих эрхтэй болох аж....

Грекийн ахмадууд тэтгэвэрээ авахыг хүсэж байна

2015 оны 06 сарын 30      1      2318

Өчигдөр Грекийн нийслэл Афин хотын хаалттай банкуудын салбаруудын гадаа үймсэн олон цугласан хүмүүсийн дунд тэтгэврээ авна гэж найдан бэлэн мөнгөний машинуудад  /АТМ/ дугаарласан ахмадууд байсан аж. Тэдний тэтгэвэр даваа гарагт буух байжээ. Гэхдээ банкнаас гүйлгээ хийхийг Засгийн газар нь хязгаарласны улмаас олон ахмад бүх мөнгөө авч чадаагүй аж. АТМ-ээс нэг виза картаар өдөрт 60-аас илүү евро авахыг хязгаарласан байна. АТМ-ээс мөнгөө авахыг оролдож байсан нэгэн өвгөн...