А. Сүхбат: Эрх мэдлээр далайлган эрэмбэлдэг жишиг тогтох вий

2015 оны 07 сарын 07      19      3410

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цолыг нэг өдөр хүртээсэн. Тэр үеэс эхлэн нэг өдөр адилхан цол авсан хоёр аваргыг хэрхэн эрэмбэлэх талаар маргаан дэгдэж эхэлсэн юм. Учир нь Дархан аварга А.Сүхбат нь аварга болон далай, даян цолуудыг Г.Өсөхбаяраасаа түрүүлж хүртсэн байдаг. Тиймээс “жижиг” хэмээх А.Сүхбат аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээн үзэж байсан. Гэвч МҮБХ үүнээс өөрөөр...

Жуулчдад зориулж 3000 ширхэг санамж боловсруулжээ

2015 оны 07 сарын 07      0      1695

Цагдаагийн байгууллага нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар Монголд жуулчид ихээр ирдэг. Энэ үеийг далимдуулан жуулчдын эд зүйлсийг хулгайлах үйлдэл олон гардаг тул ийнхүү жуулчдад зориулсан 3000 ширхэг санамжийг боловсруулсан байна. Санамжуудыг нийслэлийн Аялал жуулчлалын газраар дамжуулан тараах аж.

Hаадмаар эмнэлгүүд ажиллана

2015 оны 07 сарын 07      0      1867

 Hаадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт долоодугаар сарын 10-нд өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. Мөн долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15 -ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд  ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд...

Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ олон улсын үнэлгээний байгууллагаар тогтоолгожээ

2015 оны 07 сарын 06      0      1546

“Стандарт энд Пүүрс” байгууллагаас Хөгжлийн банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B”  хэмээн тогтоожээ. Ингэснээр тус банк улсынхаа зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрсэн анхны байгууллага болж байгааг албаныхан мэдээллээ. Олон улсад банкнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Стандарт энд Пүүрс” байгууллага Хөгжлийн банкийг үнэлэхдээ  эдийн засагт тэр дундаа дэд бүтцийн салбарт оруулсан хувь нэмрийг...

Олимпийн аварга Н. Түвшинбаяр наадмаар барилдана

2015 оны 07 сарын 06      0      1773

Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр, ” Нармон ХХК-ийн “Нармон тур” баазад Баянхонгор, Өмнөговь, Дундговийн бөхчүүд Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарсан. Би зургадугаар сарын 24-нд галдаа гараад, дасгалжуулагч, улсын заан Д.Лхагвасүрэнгийн удирдлага дор наадмын бэлтгэлээ хийж байна. Манай галд 40 гаруй бөх гарснаас аймаг, сумандаа хүч үзэх 20 шахам залуу бөхчүүд  наадамдаа зодоглохоор мордсон. Миний...

Наадмаар автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2015 оны 07 сарын 06      0      3360

Наадмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрт дотогш оруулахгүй хэмээн албаныхан мэдэгдэв. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэй 25 газар, Замын цагдаагийн газрын нийт 503 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Мөн ХСИС-ийн 200 сонсогч, СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн...

Грекд зориулж 1.9 сая еврог цуглуулжээ

2015 оны 07 сарын 06      0      1473

Грек улс Олон Улсын Валютын Санд 1,8 тэрбум ам.долларыг зээлээ буцаан төлөх шаардлагатай болоод байгаа. Гэвч Афен энэ мөнгийг цаг хугацаандаа төлж чадаагүйгээс үүдэн дахин зээл авах боломжгүй болсон юм. Тэгвэл Лондон хотын оршин суугч Том Фееней Өрийн хямралд өртөж, бэлэн мөнгөний гачигдалд орсон Грек улсад туслах санг бий болгож,  хоёр сая орчим Еврог цуглуулаад байна. Түүний хандив цуглуулах хугацаа болоогүй байгаа юм. Грек улс өрөө төлөхөд туслах олон нийтийн санг IndieGoGo сайтад...

Грекийн сангийн сайд огцрохоо мэдэгдлээ

2015 оны 07 сарын 06      0      1522

Грект бүх нийтийн санал асуулга болсны дараа тус улсын Сангийн сайд огцорч байгаагаа мэдэгдлээ. Өрийн хамралд өртөж, бэлэн мөнгийн гачигдалд ороод байгаа Грекийн Сангийн сайд Янис Варуфакис өөрийнхөө блогоор дамжуулан энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр ерөнхий сайд Алекс Ципрас Европын зээлдүүлэгчидтэй хэлэлцээрт хүрэх боломж олгох үүднээс огцорч байна гэжээ. Мөн бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дараа Ноён Янис Варуфакис " зарим евро группын оролцогчид, бидний...

Улсын Их дэлгүүрээс баруун 4 замын уулзварыг энэ сарын 14-нөөс хаана

2015 оны 07 сарын 06      0      1859

Улаанбаатар хотын дулаан хангамжийн өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж,  засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн....

Улиастай-Гачуурт чиглэлийн замыг энэ сарын 9-нд нээнэ

2015 оны 07 сарын 06      0      1632

Улсын баяр наадмын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1,1км-ээс 6.0 км хоорондох нийт 5 км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж долоодугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.