ТИКА манай улсад 3 жилийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2016 оны 04 сарын 13      1      767

Булган аймгийн  Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийн гэрээнд БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Туркийн талаас ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурав. ТИКА нь 1994 оноос Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна боловсрол, эрүүл мэнд,...

ГОЁ МЭДЭЭ: Жесси Дэйвис Монголд тоглоно

2016 оны 04 сарын 13      0      1683

Дэлхийн алдартай хөгжимчдийн нэг алто саксофонч Жесси Дэйвис Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж энэ сарын 15-нд УДБЭТ-ын тайзнаа тоглохоор болжээ. АНУ-ын Нью-Орлеоноос гаралтай алдарт жазз хөгжимчин Жэссэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа манай оронд ирж монголчуудын сонорыг мялаана. Тэрбээр 11 настайгаасаа  саксафон тоглож өөрийн өвөрмөц уран бүтээл, амьд тоглолтоороо гайхамшигтай чадварлаг хөгжимчин юм. Дөрвөл хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат...

АСЕМ-ын үеэр болон бэлтгэл ажилд оролцох оюутнуудыг бүртгэж байна

2016 оны 04 сарын 13      11      3719

2016 оны 6-7 дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан их дээд сургуулиудын оюутнуудыг чуулга уулзалтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэгт туслах сайн дурын ажилд хамтран орохыг урьсан билээ. Энэхүү сайн дурын хөдөлгөөнд хамрагдахыг сонирхсон, сайн дураар ажиллах сонирхолтой МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна. Сайн дурын ажилтан, Сайн дурын хөдөлгөөн гэж юу...

Л.Эрдэнэчимэг: Засгийн газрыг огцруулна

2016 оны 04 сарын 13      8      1367

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий. Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ч.Сайханбилэг өөрөө амалсан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна....

Монгол Улсын төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

2016 оны 04 сарын 13      0      1671

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын үзүүлэлтийг танилцууллаа. Экспорт 11 хувиар буурсан байна Монгол Улс эхний улиралд дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1558.0 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 959.0 сая ам.доллар, импорт 599.1 сая ам.доллар болсон байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 221.4 сая ам.доллар болжээ. Эхний улиралд  экспорт 118.8 сая ам.доллар буюу...

З.Энхболд: Дотоодынхоо үйлдвэрийг 5-10 жилийн татварын бодлогоор дэмжинэ

2016 оны 04 сарын 11      0      635

Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эх орондоо өндөр технологийн  суурь  аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Хөгжилд хүрэх зам” үзэсгэлэнг Аж үйлдвэрийн яамны үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнд төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн салбарын 50 гаруй үндэсний...

С.Бямбацогт: Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон авсан хүмүүсийн гавьяаг үгүйсгэж байна

2016 оны 04 сарын 11      1      859

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан нар мэдээлэл хийв.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн шагналын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирсэн. Харин энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар С.Бямбацогт "Төрийн шагналын хуульд...

Б.Намуун: Тавантолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байна

2016 оны 04 сарын 11      22      3284

УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудлын албан өрөөг ЦЕГ-ын тусгай албаныхан бүрэн хамгаалалтанд аваад байгаа. Д.Дагвадорж, Э.Бат-Үүл нар тус зочид буудалд ирсэн бол араас нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар ирлээ. Мөн дөнгөж саяхан Х.Баттулга гишүүний охин Б.Намуун иржээ. Тэрбээр цагдаагийн тусгай албаныхан өдрийн 13 цагаас хойш байгууллагыг битүүмжлэн шалгаж байна. Тавантолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байна....

Европын холбоотой хамтарч ”НОГООН ХОТ”-той болно

2016 оны 04 сарын 11      0      567

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбоо, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.   Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид Европын холбоотой хамтран...

Барак Обама хамгийн том алдаагаа зарлав

2016 оны 04 сарын 11      1      633

Ливид НАТО тэргүүтэй цэргийн ажиллагаа явуулсны дараах үр дагаврыг тооцоолоогүй нь миний хамгийн том алдаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд огцруулсны дараа тус улсын дотоод асуудал “эмх замбараагүй” болсон гэж тэрбээр мэдэгдэв. 2011 онд Ливид “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн эхэлж, тус улсын байдал эрх замбараагүй болж эхэлснээр иргэний дайн дэгдэж, улмаар Өрнөдийн орнуудын дэмжлэгт...