Алтны үнэ хамгийн доод түвшинд хүрчээ

2015 оны 07 сарын 20      0      1997

Азийн зах зээл дээр алтны үнэ 4 хувиар унаж, нэг унци нь 1,088.05 ам.доллар болсон нь 2010 оны гуравдугаар сараас хойш алтны үнэ хамгийн бага түвшинд хүрч байна хэмээн шинжээчид үзлээ.  Энэ жил АНУ хүүгийн хэмжээгээ  өсгөснөөс үүдэн хөрөнгө оруулагчид үнэт металаа худалдаалах сонирхолтой байгаагаас үүдэн ийнхүү унасан аж.  2010 оны гуравдугаар сарын 26-нд нэг унци алтны үнэ 1,100 ам.доллар болсон билээ.  Алтнаас гадна мөнгөний ханш ч буурч байгааг ББС мэдээлэлдээ...

“Сонгодог пүрэв гариг” гоцлол дуучдын тоглолтоор үргэлжлэнэ

2015 оны 07 сарын 20      0      2797

    Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг УДБЭТ-ын хамт олон хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал ирэх пүрэв гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж. Тоглолтод УДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг,...

Цахилгааны суурь хураамж 1000 төгрөгөөс 2000 төгрөг болтлоо нэмэгджээ

2015 оны 07 сарын 20      0      2272

Айл өрхийн цахилгааны сарын суурь тариф 1000 төгрөг байсан бол 2000 төгрөг болгожээ . Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 болгосон. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар  хямд үнээр борлуулж...

Анх удаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн тэмцээн болно

2015 оны 07 сарын 20      0      1829

Монголын хөл бөмбөгийн холбоо анх удаа эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг энэ сарын 21-27-нд зохион байгуулах гэж байна. Эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгийг нээх зорилготой уг тэмцээнд шилдэг 8 баг оролцох гэнэ. Мөн Ази тивд тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Японы хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд монголын эмэгтэй шигшээ багийг...

Хятадын шилдэг төгсөгчдийн үзэсгэлэнд Монгол залуу оролцоно

2015 оны 07 сарын 20      0      2932

Ирэх сард зохион байгуулагдах Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд Цинхуа Их сургуулийг керамик дизайны салбарыг төгссөн О.Онон хэмээх монгол залуу “Үсгэн мэдрэмж” бүтээлээрээ оролцохоор болжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-нд Цинхуа их сургуулийн урлагийн салбар төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан аж. 182 оюутны 300 гаруй уран бүтээл тавигдсан үзэсгэлэнд О.Ононгийн  Монгол нутгийн...

Мицубиши корпораци уучлалт гуйв

2015 оны 07 сарын 20      0      3023

АНУ-ын Лос Анжелес хотод болсон ёслолын үеэр Мицубиши корпорацийн тэргүүлэх албан тушаалтнуудын нэг болох Хикару Кимура  дайны үеэр АНУ-ын хоригдлуудыг хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсандаа уучлалт гуйж, харуусч байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеэр баривчлагдсан Америкийн цэргүүд Мицубиши компанийн мэдлийн уурхайд албадлагаар ажил хийж байсан түүхтэй  юм байна.  Лос Анжелес хотод болсон ёслолд өдгөө эсэн мэнд байгаа АНУ-ын дайны үеийн  цөөн хоригдлууд...

Тэнэмэл хүмүүст зориулсан үнэгүй гоо сайхны салон нээжээ

2015 оны 07 сарын 20      0      3009

Москва хотын эрх баригчид орон гэргүй хүмүүст үс засуулах болон сахал хусахад нь зориулж үнэгүй үсчингийн газар анх удаа ажиллуулахаар шийдвэрлэжээ. Хүмүүс ажил хайхын өмнө үс зүсээ засуулж, өнгө орж, гадаад байдлаа цэгцлэхэд их анхаардаг гэнэ. Цаашид хумс авах үйлчилгээг ч нэвтрүүлэх шаардлагатай болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.         Москвагийн Николоямская гудамжинд байрлах “Ангара спасения” хэмээх гоо сайхны...

Өндөр гэгээний 380 жилийн ойн даншиг наадмаар монгол айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлнэ

2015 оны 07 сарын 20      2      4137

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан даншиг наадам Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 25-27-нд болох гэж байна. Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хороог УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар ахалж ажиллаж байгаа юм. Ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан...

Улаанбаатарын хамгийн зузаан зам нээлтээ хийнэ

2015 оны 07 сарын 20      3      2187

Гудамж төслийн хүрээнд нийслэлийн СХД-ийн "Монос"-ын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх 5.5 километр замыг өнгөрсөн 2014 оны намраас өргөтгөн шинэчилсэн бөгөөд тус замын нээлт албан ёсоор ирэх сард болно. Уг зам нь нийслэлийн барилга үйлдвэрлэлийн бүсийн гол зам учраас үүгээр том оврын тээврийн хэрэгсэл байнга зорчдог.        Том оврын машины даацад тохирсон шинэ технологийг ашиглан уг замыг          ...

Аялал зугаалгаар явах гэж буй бол үер усны аюулаас сэрэмжлээрэй

2015 оны 07 сарын 19      0      1786

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг,...