”Самсунг” компани нугастай ухаалаг утас худалдаанд гаргалаа

2015 оны 07 сарын 28      0      3655

Өмнөд Солонгосын техник технологийн салбарт тэргүүлэгч “Самсунг Электроникс” групп ухаалаг гар утасны борлуулалт нь буурч байгаа энэ үед нугастай ухаалаг гар утасны шинэ загвараа худалдаанд гаргалаа . Тус групп хоёр дахиа нугастай ухаалаг гар утсыг худалдаанд гаргаж байгаа нь энэ юм. 3.8 инч дэлгэцтэй “Galaxy Folder” нугастай ухаалаг гар утасны арын камер найман мегапиксел, нүүрний камер нь хоёр мегапиксел аж. Энэ утасны багтаамж нь найман гегабайт ч...

Хэдхэн жилийн дараа томоохон хотууд усанд автаж болзошгүй

2015 оны 07 сарын 28      0      2661

Дэлхий дээрх далайн усны түвшин урьд нь тооцоолж байснаас хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн томоохон хотууд 2050 он гэхэд усанд автаж болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид үзэж байгаа аж. Тодруулбал, хэдхэн жилийн дотор усны түвшин урьд өмнө байгаагүйгээр буюу зургаа гаруй метрээр нэмэгдэх хандлагатай байна. Урьд нь хоёр хүртэлх метрээр нэмэгдэнэ гэж тооцоолж байжээ. Усны түвшин ингэж нэмэгдсэнээр далайн эрэг орчмын бүсүүдэд амьдардаг хэдэн сая хүний аж...

Автомат жолоодлоготой ачааны машин туршина

2015 оны 07 сарын 28      0      2945

Автомашин үйлдвэрлэгч “Daimler” компани энэ жил Германы хурдны зам дээр автомат жолоодлоготой ачааны машинаа туршихаар төлөвлөж байгаа ажээ. Тус компани өнгөрсөн тавдугаар сараас хойш өөрийн үйлдвэрлэсэн автомат жолоодлоготой ачааны машинаа АНУ-ын Невада муж улсад туршиж байгаа билээ. Ачааны машины жолоодлогыг компьютероор хянах боловч жолооч байнга байх шаардлагатай юм. “Daimler” компани Германы авто зам дээр автомат жолоодлоготой ачааны машинаа турших...

Нью-Йорк 2019 онд шинэ онгоцны буудалд зорчигчдыг угтна

2015 оны 07 сарын 28      0      3398

 Нью-Йоркын захирагч Эндрью Гуомо АНУ-ын хамгийн ачаалал ихтэй онгоцны буудлуудын нэг болох Ла Гуардиаг сэргээн засах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Хэт хуучирсан гэх шүүмжлэлд өртдөг LGA онгоцны буудал засварлагдасны дараа үйлчилгээ үзүүлэх чадвар нь хоёр дахин нэмэгдэх юм байна. Мөн онгоцны буудлын зай, талбай ч гэсэн харьцангуй том болох гэнэ. Онгоцны буудлыг сэргээн засах ажил ирэх жил эхлэхээр болсон төдийгүй 2019 он гэхэд шинэ буудал зорчигчдыг угтах юм байна.  ...

МЕРС вирусын тархалт зогссон тухай албан ёсоор мэдэгдлээ

2015 оны 07 сарын 28      0      3125

Өнгөрсөн  тавдугаар сараас хойш 36 хүний аминд хүрээд байгаа МЕРС вирусын тархалт зогссон тухай  Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ким Хван өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.   Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хүмүүсийн тоо 186 хүрсэн ч өнгөрсөн 23 өдрийн хугацаанд шинэ тохиолдол гараагүй байгаа юм Ерөнхий сайд Ким Хван “МЕРС вирусын халдвараас айж эмээлгүй чөлөөтэй явах боломжтой боллоо.  Мөн тэрээр ард иргэдийн амьдралын тав тухтай байдлыг...

“Монгол шилтгээн” хүртэлх нэг км замыг хаана

2015 оны 07 сарын 28      0      2759

Авто замын засвар, шинэчилэлийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд  “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Энэ хугацаанд түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол...

Ким Кардашяны жиргээ биелэлээ олж магадгүй

2015 оны 07 сарын 27      0      2784

 Сэлфиний хатан хаан гэгддэг Ким Кардашян Баасан гарагийн шөнө өөрийн Твиттер хуудаснаа “алдаатай жиргээ хийснийхээ дараа заавал устгаад, шинээр жиргэхгүйгээр, хийгдсэн жиргээгээ засварлах боломж гаргаж өгөхийг Твиттерт хандан хүслээ. Ямар хариу ирэхийг нь харж байя…” хэмээн жиргэжээ. Харин үүний хариуд Твиттерийг үүсгэгчдийн нэг Жэк Дорсей “ Сайхан санаа байна. Бид шинэлэг санааг үргэлж дэмжих болно” гэжээ. Олонх хүмүүс Твиттерт хандаж янз бүрийн...

Өмнөд Солонгост шинээр 200,000 ажлын байр бий болгоно

2015 оны 07 сарын 27      0      2237

Азийн хөгжингүй орнуудын нэг болох Өмнөд Солонгос улсын залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, Өнгөрсөн зургаадугаар сарын төгсгөлд гаргасан судалгаагаар тус улсад 15-29 насны хоорондох залуучуудын дундах ажилгүйдлийн үзүүлэлт 10.2 хувь болжээ. Энэ нь өсвөр үе , залуусын дундах ажилгүйдэл өмнөх сараасаа 0.9 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Харин тус улсын засгийн газар ирэх жилүүдэд залуучуудад боломж олгох чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгээ онцоллоо....

Хятадад “Өвлийн олимп-2022” наадмыг зохиохгүй байхыг хүсэв

2015 оны 07 сарын 27      0      2426

“Өвлийн олимп-2022”  наадмыг зохион байгуулах хотыг сонгох сүүлийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан уг наадмыг зохион байгуулах хотын шалгаруулалтаас Бээжинг хасахыг шаардсан хүсэлтийг Уйгур, Өвөр Монгол, Түвдийн идэвхтэнүүд Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ хүссэн байна. Бээжин болон Казахстаны Алмат хотын аль нэг нь наадмыг зохион байгуулах эрхийг авах бөгөөд үүнийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 31-нд Малайзын Куала Лумпурт шалгаруулах юм. Дэлхийн...

Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумог орхилоо

2015 оны 07 сарын 27      0      2809

Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан юм. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй. Ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн...