Японд газар хөдлөлт болж 9 хүн амиа алдлаа

2016 оны 04 сарын 15      0      735

Японы Кумамото мужид өчигдөр орой 6.2 баллын газар хөдлөлт болж 9 хүн амиа алджээ. 20 секунд хэртэй үргэлжилсэн энэхүү г азар хөдлөлт ойр орчмын 10 километрийг хамарсан байна. Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400 гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна. Баасан гарагийн шөнийн 02 цагийн үед Кумамото...

Д.Эрдэнэбат: Иргэд төслөө банкинд мэдүүлээд зээл авах боломжтой

2016 оны 04 сарын 15      0      677

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож тус салбарын бодлого, хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Засгийн газрын тогтоол гарч зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өөрчилсөн. Төмс, хүнсний ногоо болон, эх орондоо үйлдвэрлэж буй хаалга, хавтан, модон эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон гэж сайд хэллээ. Мөн уул...

Импорт 14.6 хувиар буюу 102.7 сая ам.доллараар буурчээ

2016 оны 04 сарын 14      0      686

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрлээ хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ. Тодруулбал экспорт 11.0 хувиар буюу 118.8 сая ам.доллараар, импорт 14.6 хувиар буюу 102.7 сая ам.доллараар буурчээ. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 359.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт...

Ж.Батзандан: Иргэдийг хохироогоод буй 83 байгууллагын нэрийг зарлалаа

2016 оны 04 сарын 14      0      686

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр, "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг”-аас олон нийтэд дэлгээд буй мэдээллээс Монгол Улсад хамааралтай хэсгийг албаны эх сурвалжаас тодруулан, баталгаажуулсны дараа Өргөдлийн байнгын хороо мэдээлэл хийнэ гэдгийг дуулгав. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс...

“Би эстрадын дуучин -2016” болж өндөрлөлөө

2016 оны 04 сарын 14      0      736

Авьяаслаг хүүхэд, багачуудын дунд “Би эстрадын дуучин -2016” аймгийн наадам зохиогдож, шилдгүүдээ шалгарууллаа. Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан энэхүү наадамд 4 насны ангиллаар 15 сумын 110 хүүхэд оролцож, өөрийн авьяас чадвараа олонд танилцуулсан юм. Наадмын цэцэрлэгийн насны ангилалд Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн У.Баярсайхан Гранпри шагналын эзэн болсон бол “Өхөөрдөм дуучин” номинацийн...

С.Лавров: Бүх зүйл сайхан болно гэж хүлээх нь утгагүй юм

2016 оны 04 сарын 14      2      2504

Оросын гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол улсад хийж буй айлчлалынхаа хурээнд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд ОХУ-ын Зүүн хойд Азид баримталж буй гадаад бодлогын талаар лекц уншлаа. Дэлхий нийтэд үймээн самуун, эмх замбараагүй байдал газар авч байна. Улс орнууд өөрсдийн эдгээр асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа төдийгүй томоохон олон улсын байгууллагууд ч хүчин мөхөсдөж байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа шинэ шатанд гарч, харьцангуй төвлөрсөн...

Хархорин захад махны үнэ хамгийн хямд байна

2016 оны 04 сарын 14      0      732

Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх...

ШУУРХАЙ МЭДЭЭ: Төрийн ордны гол хаалгаар хүн орохыг түр хязгаарлаад байна

2016 оны 04 сарын 13      33      4196

Энэ сарын 11-нд буюу өнгөрсөн даваа гаригт Баянгол зочид буудлыг цагдаа тусгайгийнхан хамгаалалтад авч, дотогш хүн оруулахгүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн түүнтэй уулзахаар Төрийн ордонд иржээ. Учир нь цагдаа, тусгайгийнхны ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд нь Х.Баттулгыг баривчлах гэж байна гэж түгшиж буй аж. Иймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд...

Энэ сарын 16-наас БАРУУН АЙМГУУД РУУ БОИНГ ниснэ

2016 оны 04 сарын 13      1      2649

Өнөөдрийн “Шийдлийн цаг”-ийн цаг уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, тус газрын дэд дарга Г.Ганболд нар оролцож, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүн, бодит ажил хэрэг болсон дараах ажлуудыг нэрлэлээ. - Төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхлүүлж, Дүнжингаравт төрийн үйлчилгээний төв байгуулж, 250 гаруй үйлчилгээг 25 байгууллага иргэдэд үзүүлж...

Ч.Сайханбилэгийн удирддаг ”Шийдлийн цаг”-аар шийдсэн асуудлууд

2016 оны 04 сарын 13      0      793

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдан зохин байгуулдаг “Шийдлийн цаг” уулзалт анх 2015 оны 02 дугаар сарын 17-нд Ерөнхий сайдын өрөөнд болсон аж. Өнөөдрийг хүртлэх хугацаанд “Шийдлийн цаг” уулзалт 40 удаа болж, 100 гаруй асуудлыг шийдвэрлэжээ. Хамгийн анхны “Шийдлийн цаг”-аар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун...