Даншиг наадмаар түрүүлсэн бөхөд Арслан цол өгнө

2015 оны 08 сарын 04      0      2937

Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 8, 9-нд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадмыг зохион байгуулна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн...

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажилласан тухайгаа танилцууллаа

2015 оны 08 сарын 04      0      2297

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэл, ургац болон “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгогдсон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн 12 сум, суурин газарт томилолтоор ажилласан тайлангаа танилцууллаа. Монгол Улсын үр тарианы 50 хүртэл хувь, төмс хүнсний ногооны 30 хувийг хангаж ирсэн Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил хэд хэдэн сумдад зуншлага тааруу, гантай байна. Энэ...

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журамд өөрчлөлт орууллаа

2015 оны 08 сарын 04      0      2952

Засгийн газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Цаа буга маллан тайгад  амьдарч байгаа, хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд нэг хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын...

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна

2015 оны 08 сарын 04      0      2419

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм. Төсөл...

Худалдан авах ажиллагааны тухай улсын хяналтын дүрэм баталлаа

2015 оны 08 сарын 04      0      2329

“Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрэм батлах тухай“ Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, худалдан авах ажиллагаан дахь төрийн хяналт шалгалт, чанартай худалдан авалтыг бий болоход энэ дүрэм ач холбогдолтой гэж үзэж байна.  Худалдан авах ажиллагааны улсын хяналт нь...

Үрийн болон хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлнэ

2015 оны 08 сарын 04      0      2132

УИХ-ын 2015 оны “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргаж, дараах арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэлээ. Хүн амын гурилын эрэлт, хангамжийг тогтвортой байлгах зорилгоор дотоодод ургуулсан, стандартын шаардлага хангасан үрийн болон хүнсний улаанбуудайг гурилын үйлдвэр, Тариаланг дэмжих сан, улсын нөөцөд худалдан авах ажлыг зохион байгуулахыг ХХАА-н сайдад даалгалаа. 2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх...

Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна

2015 оны 08 сарын 04      0      2217

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр...

Цахилгаан шатны улмаас хөлөө тайруулжээ

2015 оны 08 сарын 04      0      2247

БНХАУ-ын Шанхай хотын худалдааны төвийн урсдаг шатанд хөлөө гэмтээсэн эрэгтэй хөлөө тайруулжээ. Энэ эрэгтэй тус худалдааны төвд үйлчлэгч хийдэг байсан аж Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт үйлчлэгч залуу урсдаг шатны дээд талыг цэвэрлэж байхад  шалны төмөр хавтан доошоо цөмөрч унажээ. Гал сөнөөгчид хэргийн газарт 20 минутын дараа очиж, түүнийг аварсан байна. Шанхайн цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ сарын 26-нд Хятад улсын төвийн нутгийн Хубэй...

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов

2015 оны 08 сарын 04      0      2093

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад дурдсан найман хуулийн этгээдэд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.   Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн...

Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоог баталлаа

2015 оны 08 сарын 04      0      1931

Нийслэлийн Засаг дарга “Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрэм, орон тооны хязгаарыг батлах тухай” А/639 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрмийг баталж, шинээр Захирагчийн Ажлын алба байгуулагдсантай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны орон тоо 21, Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоо 14 байхаар тус тус баталлаа.   Батлагдсан дүрэм, орон тооны хязгаарт...