Иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгнө

2015 оны 09 сарын 04      0      3701

Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг  2015 оны есдүгээр сарын 07-14-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.  Уг арга хэмжээг Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ...

“Motorola” компани шинэ загварын бугуйн цаг танилцууллаа

2015 оны 09 сарын 04      0      4597

Берлин хотод болсон “IFA-2015” технологийн үзэсгэлэнгийн үеэр “Motorola” компани “Android Wear” үйлдлийн системийн ухаалаг цагны шинэ загвараа танилцууллаа. “Moto 360” ухаалаг бугуйн цаг хоёр төрөлтэй гарсан байна. Байрлал заагч төхөөрөмж суулгасан загвар нь гар утастай холбоогүй үед дасгал, хөдөлгөөнийг хянах мэдээллийг цуглуулах боломжтой аж . Мөн хэрэглэгчид цагийг захиалахдаа өөрийн хүссэнээрээ загварыг өөрчлөх боломжтой байна....

Бээжин хотод ялалтын парад болж байна

2015 оны 09 сарын 03      1      4624

Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан БНХАУ-ын Бээжин хотноо яг одоо цэргийн парад болж байна. Уг параданд Ардын чөлөөлөх армийн 12000 цэрэг, цэргийн машин техник хэрэгсэл ойролцоогоор 500 орчим, 100-200 онгоц оролцож байгаа бөгөөд дайнд оролцсон улс орны төрийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Параданд Монгол, Беларус, Египет, Казахстан, Киргизстан Мексик, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ, Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл, Куб зэрэг...

Машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээнэ

2015 оны 09 сарын 03      6      4324

УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.  Уг хуулийн зарим хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьсан ч хоригийг УИХ-аар хэлэлцсний дараа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хуулийн байгууллагууд хийж байгаа аж. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. Тэгвэл тус Өршөөлийн хуулиар долоодугаар...

Өнөөдөр Хандгайтын уулзвар хүртэлх замыг хаана

2015 оны 09 сарын 03      0      3876

Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын  уулзвар хүртэл 1.4 км авто замыг 2015 оны есдүгээр сарын 03-ны 22.00 цагаас есдүгээр сарын 10-ны 06 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ.    Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ.  Иймд жолооч та бүхэн...

Монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргажээ

2015 оны 09 сарын 03      1      4117

Азийн байгалийн болон органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногт Хонконгийн Конвенц болон үзэсгэлэнгийн төвийн арга хэмжээний танхимд зохион байгууллаа. Жил бүр гардаг уг арга хэмжээнд 25 орны 250 гаруй байгууллага, хувь хүн оролцож, хэдэн мянга гаруй бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсаны нэг нь арьс арчилгааны монгол бүтээгдэхүүн Lhamour юм. Д.Хулан гэх эмэгтэй эх орныхоо байгалийн баялгаас арьс арчилгааны органик бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд...

“Титаник” хөлөг онгоцны сүүлчийн үдийн хоолны цэсийг зарна

2015 оны 09 сарын 02      0      4722

Живсэн, зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцны сүүлчийн үдийн хоолны цэсийг онлайнаар дуудлагаар худалдана. Хоолны цэсийг 70 мянган долларын үнэд хүрнэ гэж үзэж байгаа аж. АНУ-ын нэгэн компани энэ сарын 30-нд дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Атлантын далайн ёроолоос тус хөлөг онгоцны сэгийг олсны 30 жилийн ой энэ сард тохиож байна. “Титаник” 1912 оны дөрөвдүгээр сард живсэн билээ. 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд хамаарах уг цэс нь...

Маргааш Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг Бээжинд тэмдэглэнэ

2015 оны 09 сарын 02      0      4710

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхэлж, БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаад орнуудын болон олон улсын байгууллагын удирдлагатай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас  цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх ...

Жолоочдын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцож байна

2015 оны 09 сарын 02      2      3899

Замын хөдөлгөөний тухай шинэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулийн хэрэгжилтийн талаар ЗЦГ-аас тодруулахад: Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр л гэхэл Замын цагдаагийн алба хаагчид 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгосон байна . Харин жолоочдын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцож байгаа бол хотын захын дүүргүүдэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүнтэй байна" гэв.

17 орны “iPhone” хэрэглэгчид хакердуулжээ

2015 оны 09 сарын 02      0      4776

“Apple”-ийн төхөөрөмжүүд дээр илэрсэн сэжигтэй үйл ажиллагааг шалгаж байхдаа сүлжээний аюулгүй байдлын “Palo Alto Networks” компани “Apple”-ийн бүртгэлийн системээс 225 мянга гаруй нэр болон нууц үг хулгайлагдсаныг олж мэджээ. Хохирогчдын дийлэнх нь БНХАУ-аас гаралтай “KeyRaider” программд хамааралтай байгаа аж. 17 орны “iPhone” хэрэглэгчид үүнд хэмээн тус компани мэдэгдсэн бөгөөд “Apple” компанийн бүртгэлийн санд...