Өнөөдөр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ гурван жилийн ажлын тайлангаа “Блу скай” цамхагийн гуравдугаар давхарт танилцуулав. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төдийгүй иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй төр, шашин болон...
Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлийг эртнээс базаах албан даалгавар гарган бүх сумдын Засаг дарга нарын амралтыг дуусгалгүй ажилд нь оруулж өвлийг өнтэй давахад анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жил аймгийнхаа сумдыг бүс болгон хувааж 4 цэгт хадлан тэжээлийн агуулах байгуулжээ. Одоо байгаа аймгийн нөөцөөс 30 тонн хадлан тэжээлийг бүсийн агуулхуудад хүргээд байгаа бөгөөд аймгийн нөөцийг бүрдүүлэхээр 50 сая төгрөгөөр өвс худалдан авах тендэр зарлаад байна . Энэ зуны...
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш буюу энэ сарын 10-нд тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн нар мэдээлэл хийлээ. Цагаатгах ажил эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс...
Монголбанкнаас төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор маргааш "Төлбөрийн картын эрсдлийн Олон улсын зөвлөлгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд болон олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулах аж. Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх,...
Улсын хэмжээнд 2015 оны 34 дэх долоо хоногт цочмог цусархаг суулгалттай хамшинжийн 149 тохиолдол мэдээлэгдсэнээс Улаанбаатар хотод 143 тохиолдол буюу 96 хувь нь бүртгэгдсэн байна. Цочмог цусархаг суулгалттай хам шинж олон жилийн дунджаас 3.9 дахин ихэссэнтэй холбоотой хүүхдийн байгууллагууд дараах зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг ХӨСҮТ-ээс анхааруулав. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад: -Зөвлөмжийг сургууль,...
Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойн баяр наадамаар нутгийн тариаланчдын хамгийн том тарвасыг шалгаруулахад хамгийн том 14,8 кг жин татжээ. Буянт сумынхан жил бүр ургацын баяраа хийж хамгийн том тарвас, мөн хүнсний төрөл бүрийн ногоог шалгаруулдаг аж. Өмнөх жилүүдэд хамгийн том тарвас 18 кг жин татаж байсан удаа ч бий гэнэ. Ногоочид жил жилийн ургацын баярт хамгийн том тарвас тарьснаа үзүүлэх гэж тарвасаа өөрөөсөө харамлан хамгаалж, арчилж бөөцийлдэг юм билээ.
Азийн хүүхдийн спортын “Монгол туургатан”-ны их наадамд Өмнөговь аймгийн өсвөрийн хөнгөн атлетикч Б.Ганжав гүйлтийн 4:400 метрийн төрөлд алтан медаль хүртжээ. Б.Ганжав энэ спортоор 3 дахь жилдээ Хадбаатар багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-д болсон “Монгол туургатан” наадмаас мөн энэ төрлөөрөө мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн Монголын хамгийн хурдан гүйгч хүүхдээр тодорч, 3 удаа хүрэл медалийн эзэн болж байсан...
Ховд аймгийн өдрүүдийг нийслэлд зохион байгуулах гэж буйтай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа энэ сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн...
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая санал хураалт явуулж, 87,7 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсон байна. Цэрэндашийн Оюунбаатар: 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд...
Хан-уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “Эрүүл чийрэг Монгол хүн-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан ориглууруудыг шинээр байгуулж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойгоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын олон ажлуудаар иргэддээ бэлэг барьж байна. Захын хороолол тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал...