Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

2015 оны 09 сарын 14      0      1648

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг дараахь байгууллагуудад даалгалаа. Үүнд:...

Иргэдэд төсөл бичих сургалт хийж байна

2015 оны 09 сарын 13      0      2731

Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтраад төсөл бичих сургалтыг иргэдийн дунд явуулж байна. Арвайхээр, Хархорин суманд хэрэгжиж буй уг сургалтанд бага орлоготой, амьжиргааны түвшин доогуур иргэд болон сургууль, цэцэрлэгийн насны олон хүүхэдтэй өрхийн нийт 250 иргэн хамрагдаж байгаа аж. “Төслийн аргачлал” сургалтаар зөвхөн төсөл бичихийг заагаад зогсохгүй тухайн өрхийг тогтвортой амьжиргаанд хүргэхийн...

“Улаанбаатар түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа болж байна

2015 оны 09 сарын 13      0      4010

Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан “Улаанбаатар түншлэл-2015” намрын Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд боллоо. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдээс гадна БНАСАУ, Тайвань, Непаль, ОХУ, Польш, Унгар зэрэг улс орноос нийт 30 гаруй аж ахуйн нэгж ирж Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахаар...

Паэурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголчууд амжилттай оролцлоо

2015 оны 09 сарын 10      0      4096

Энэ сарын 2-4-ний өдөр АНУ-д болсон Хүчний гурван төрөлт буюу Паэурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн тамирчин Т.Эрдэнэхүү, О.Үүрцайх нар амжиллттай оролцлоо. Т.Эрдэнэхүү нээлттэй ангилалд “Гурван төрөлт”-өөр мөнгө, “Шахалт”-ын төрлөөс алт, хэрэглэлгүй гурван төрөлтөөс хүрэл, хэрэглэлгүй шахалтын төрлөөс алтан медаль авчээ. Харин О.Үүрцайх мастер ангилалд гурван төрөлт болон шахалтаар алтан медалийн эзэн боллоо.  Эл хоёр...

УИХ-ын үе үеийн гишүүд шатраар өрсөлдөнө

2015 оны 09 сарын 10      5      4568

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон УИХ-ын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн маргааш 9 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглох юм. Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй төрлөөр явуулна. Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн оролцогчид УИХ-ын даргын өргөмжлөл, мөн УИХ-ын Тамгын...

Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барив

2015 оны 09 сарын 10      0      4769

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачилсан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол /“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”/-ын төслийг өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар өргөн барилаа. Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан...

Залуус будгаар байлдаж 3 км гүйнэ

2015 оны 09 сарын 10      0      5196

Аливаа улс орны залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж буйгаар нь тухайн улсын хөгжил, нийгэм дахь иргэдийн оролцоог нь дүгнэж болох биз ээ. Тэгвэл монгол залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Энэ асуултад хариулах амаргүй. Чөлөөт цагаараа хийх юм үнэндээ олдодгүй нь үнэн. Бараг л шоу цэнгээнээс өөр зугаацах газаргүй улс. Ийм үед оюутан залуусын амралтын өдрийг үр өгөөжтэй өнгөрүүлэх боломж олгохоор “Evex entertainment-ынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “The Color event...

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар дулаарна

2015 оны 09 сарын 10      0      3995

нэ сарын 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар...

Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд номын үзэсгэлэн гарлаа

2015 оны 09 сарын 09      0      4412

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн товчоо, эмхтгэлүүд, төрийн түшээд, улс төрчдийн...

Хөвсгөлд орон нутгийн жишиг цусны нөөц банк бий болгоно

2015 оны 09 сарын 09      0      4437

Азийн хөгжлийн банкнаас 30 сая долларын төсөл 8 аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хөвсгөл юм. Төслийн хүрээнд орон нутгийн жишиг цусны нөөц банк бий болгох зорилготой бөгөөд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нэг давхрын 7 өрөөг цусны стандартын төв болон тохижуулж, тоног төхөөрөмжөөр ханган сургалт мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Тус аймгийн Цусны банк жилдээ 600-800 хүнээс цус авч 300-350 л цусыг цуглуулж шаардлагатай иргэдэд өгч байгаа бөгөөд энэ онд 150 гаруй литр цус...