Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авна

2015 оны 09 сарын 15      0      2759

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 9-нд дууссан. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч,...

“Apple” жолоочгүй автомашин худалдаанд гаргана

2015 оны 09 сарын 15      0      2019

Энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүн болох Iphone 6s, 6s plus утаснуудынхаа нээлтйг хийсэн  Apple” компани жолоочгүй автомашин бүтээж байгаа аж. “The Guardian” сонинд мэдээлж буйгаар Америкийн Сан-Франциско хот дахь тус компанийн “GoMentum” полигонд хамгийн орчин үеийн нууц автомашинуудыг туршиж байгаа хэмээн бичжээ. Урьд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бааз байсан уг талбайд туршилтад ашиглаж буй хэдэн арван км урт зам байгаа бөгөөд жолоочгүй...

Цочир хүйтэрнэ

2015 оны 09 сарын 15      1      1294

Энэ сарын 16-17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ,...

Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна

2015 оны 09 сарын 15      0      1212

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “А” танхимд хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Энэ сарын 08-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг...

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий бага хурал болж байна

2015 оны 09 сарын 14      0      1067

Атомыг энхтайвны салбарт ашиглах асуудлаар жил болгон болдог дэлхийн хэмжээний чуулга уулзалт болох Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий бага хурал Вена хотноо өнөөдөр 59 дэх удаагаа нээлтээ хийж байна. Бага хурал энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм. Тус байгууллагын гишүүн 160 гаруй улсын 2000 гаруй төлөөлөгч хуралдааны нээлтийн өдөр МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Аманогийн илтгэлийг сонссон бөгөөд гишүүн орнуудын атомын салбарын удирдлагууд, чиглэлийн яамдын...

Өмнөговь аймаг хадлан тэжээл бэлтгэх боломжгүй

2015 оны 09 сарын 14      0      1192

Монгол Улсын Засгийн газраас ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 292 дугаар тогтоол, Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай 293 дугаар тогтоол гарсан.  Тогтоолын дагуу аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээд байгаа бол говийн аймгууд тэр дундаа Өмнөговь аймаг хадлан тэжээл бэлтгэх боломжгүй учраас аймгийн нөөцөд төвлөрөх ёстой 750 тонн өвс, 350 тонн тэжээлийг хангайн аймгуудаас татахаар болжээ. Ирэх долоо хоногоос гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байгаа талаар...

Хариуцлагагүй дарга нарт хариуцлага тооцно

2015 оны 09 сарын 14      0      1131

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа . Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн  тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил...

Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод 10 сая төгрөг зарцуулна

2015 оны 09 сарын 14      0      1260

Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын энэ оны 3 дугаар сарын 13-ны 2 дугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 158,0 сая төгрөгөөр тооцож баталжээ. Санхүүжилтээр Дарви суманд энэ онд нийт 10 нэр төрлийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна. 8 дугаар сарын байдлаар орон нутаг хөгжүүлэх сан нийт 42,2 сая төгрөгийн санхүүжилт хийсэнээс цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт-10,0 сая /урд оны үлдэгдэл...

Есдүгээр сарын 15-19-нд зам хаана

2015 оны 09 сарын 14      0      1607

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурал болохтой холбогдуулан есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд дараах замыг бүрэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хурал зохион байгуулах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хаах юм байна. Энэ үеэр зочид төлөөлөгчдийн...

Д.Батбаяр: МОХ Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өгсөн

2015 оны 09 сарын 14      0      2219

МОХ Нийслэлийн засаг даргын хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас Хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй зорчих шаардлагатай оюутныг нөхөн олговроор зорчуулах асуудлыг Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, баталгаажуулсан байдаг бөгөөд оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ...