20-34 насныхан хамгийн их үр хөндөлт хийлгэдэг

2015 оны 09 сарын 24      0      3286

ЭМСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Мари Стопс олон улсын байгууллага хамтран “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил “Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл бол миний дотны анд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Дэлхийд жилд 15-16 насны 16 сая орчим охид, эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болоод амь насаа алддаг бол манай оронд 2014 оны байдлаар үр хөндөлтийн 1814...

Ховор нандин зүйлүүдийг ”Хилчдийн бүтээл”-ээс аваарай

2015 оны 09 сарын 24      1      4829

Хил хамгаалах байгууллагын “Нээлттэй хаалга”-ны өдрийн хүрээнд анх удаа “ Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийлээ . Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн 5 хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа...

Аварга загаснаас ч аюултай ”Селфи”

2015 оны 09 сарын 24      0      5079

“Селфидэх” гэж байгаад амиа алдсан хүний тоо аварга загасны халдлагад өртөж амиа алдсан хүнийхээс давсан тухай АНУ-ын “Mashable” сэтгүүлд бичжээ. Тодруулбал, энэ онд өөрийнхөө зургийг авах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас 12 хүн амиа алдсан бол аварга загасны халдлагад өртөж 8 хүн амиа алдсан статистикийн мэдээ гарсан аж. Бага тоо мэт сонсогдож байгаа хэдий ч ихэнхдээ зургаа авах селфидэж байгаа газраа сайн мэдэхгүйгээс аюулд ордог хэмээн бичжээ....

Цагаачдыг хүлээж авах хангалттай байр сууцтай байх ёстой гэв

2015 оны 09 сарын 23      0      3685

Европын Холбооны цагаачид болон дүрвэгчдийг тараан суурьшуулах хөтөлбөрийг НҮБ шүүмжлээд, “Энэ хөтөлбөр байдлыг тогтвортой болгоход хангалтгүй” гэлээ. Европын Холбоо удаа дараа уулзалт зохион байгуулан цагаачлалын хямралыг хэлэлцэж байгаа юм. НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 160 мянган дүрвэгч болон цагаачийг хүлээж авах Европын шийдвэр цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй ажээ. Грек болон Италид далай тэнгисээр очиж буй...

Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг ирэх сарын 7-ыг дуустал хүртэл авна

2015 оны 09 сарын 23      0      4520

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын есөнд дууссан. Энэ удаагийн бүртгэлээр Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт...

Хэвлэл мэдээллийн салбарынхан урлагаар өрсөлдөнө

2015 оны 09 сарын 23      0      3502

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” ирэх сарын 16-17-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно. Тус наадам нь хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авьяас билэгтэй ажилтнуудыг тодруулан шагнаж урамшуулж алдаршуулах...

Төв аймгийн түүхийг харуулсан цомог гарчээ

2015 оны 09 сарын 23      0      3116

Төв аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн цомог уншигчдын хүртээл боллоо. Тус цомгийг  “Өрмөн-Уул” группийн ерөнхийлөгч Д.Оюунбилэг ивээн тэтгэж, Монголын анхны баримтат кино компани “Дөрвөн–Ирвэс”-ийн захирал Ш.Ганхуяг нарын уран бүтээчид хэвлэн нийтэлжээ. Цомгийн эхний хэсэгт эрүүл мэндийн салбарын үндэс суурь хэрхэн тавигдсаныг өгүүлсэн бол хоёр дахь хэсэгт энэ салбарын хөгжил, дэвшил, авъяаслаг эмч ажилчдын...

Cөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн Хүндэт докторын цол олголоо

2015 оны 09 сарын 22      1      2862

Cөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн Хүндэт докторын цол олголоо. МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд эрдмийн зөвлөлийн тогтоолын дагуу түүнийг Монгол Улс, БНСУ хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, сургалт судалгаанд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн энэхүү цолыг олгон, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, өмсгөл гардуулав. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцон, Сөүл хотын дарга МУИС-ийн...

Хэрэглэж буй уруулын будгаараа өөрийгөө тодорхойлох боломжтой

2015 оны 09 сарын 22      0      4367

Бүсгүй таны хэрэглэж буй уруулын будаг ямар хэлбэрт орсон байгаагаар зан ааш тань тодорхойлогдоно .   1.Ирлэсэн мэт зөвхөн хоёр талаас нь буддаг бол : Хэтэрхий туйлшрамтгай. Хүмүүс өөрт нь  хэтэрхий сайн хандах юм бол зайгаа барьдаг.  Таны хамгийн том сул тал нь өөрийнхөө бодлыг хүмүүст тулгадаг хэдий ч ихэвчлэн зөв санаа зөвхөн танаас гарсныг тэд сүүлд ухаардаг. Бусдыг манлайлах, удирдах чадвартай. Ойр дотны хүмүүстээ үргэлж анхаарал тавьдаг....

“Сөүлийн өдөр” гэрэл зургын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015 оны 09 сарын 22      1      3890

Улаанбаатар-Сөүл хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Сөүлийн өдөрт зориулан Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд  “Сөүлийн өдөр” гэрэл зургын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зургаан зуун гаруй жилийн түүхтэй Сөүл хотын өнөөгийн байдлыг  бүхэлд нь харуулсан энэхүү гэрэл зургын үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл гарах юм. Мөн өчигдөр Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт...