Цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлохыг даалгав

2015 оны 09 сарын 29      0      2570

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан...

Байгаль орчныг хамгаалах намрын аян өнөөдрөөс эхэллээ

2015 оны 09 сарын 28      0      2317

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр өрнөж байна. Аяны хүрээнд салбар яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх ажлууд хийгдэнэ. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг...

Оюутнууд нэг тонн орчим ургац хураажээ

2015 оны 09 сарын 28      0      2813

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Залуучуудын холбоо хамтран “Намрын ажил” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг зохион байгууллаа.  Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клубын 30 гаруй  залуу оролцож тус сумын сангийн аж ахуйн нарийн ногоон талбайд болон тариан талбай, үтрэм  дээр гурав хоног ажиллав. Залуус намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие...

Биата Транкман: Монгол Улс 2001-2015 хүртэлх зорилтдоо хүрээгүй

2015 оны 09 сарын 28      0      2796

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болж, 160 гаруй улсын  Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол улс дахь НҮБ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон ДЭМБ, НҮБ-ын...

Ирэх сарын 20-ноос Бразил улс руу визгүй зорчино

2015 оны 09 сарын 28      1      3355

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг есдүгээр сарын 21-нд солилцсон.   Ноот бичиг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа иргэд харилцан визгүй зорчих эрх үүсдэг байна. Тиймээс визийн нөхцлөөс харилцан...

Японы зочид буудлын сургууль, зочлох үйлчилгээтэй танилцуулна

2015 оны 09 сарын 28      0      2284

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Токио хотын даргын урилгаар 9-р сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод ажиллалаа. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, албаны төлөөлөгчид Токио хотод зохиогдож буй ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн "Монголыг сурталчлах өдөрлөг"-т оролцож Япон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр, жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм . Мөн Азийн...

Хятадын Ерөнхийлөгч Монголын ахмад дайчдыг шагнана

2015 оны 09 сарын 28      0      2478

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монголын ахмад дайчдын төлөөлөл болгож таван ахмад дайчинд "Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль" гардуулахаар зарлиг гаргажээ. Тодруулбал, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана гэсэн таван ахмад дайчинд ялалтын ойн хүндэт медалийг өнөөдөр 17:00 цагт БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яаманд гардуулах аж. БНХАУ-ын дарга Си Жиньпиний...

Бага олимпийн үндэсний бөхийн барилдаанд Б.Бат-Орших түрүүллээ

2015 оны 09 сарын 28      0      2118

Баянхонгорын бага олимпийн үндэсний бөхийн төрөлд  30 баг тус бүрээс ердөө нэг бөх л оролцох эрхээ авсан юм. Энэ нь сумын болон аймгийн цолтон төрөөгүй бусад сумдын залуу бөхчүүдэд боломж олгох зорилготой юм. Сум, баг бүрээс шигшигдсэн  бөхчүүд 5 хэсэгт хуваагдан барилдаж, хэсгээсээ 2 бөх шалгаран тэмцээнийг цааш үргэжлүүлсэн. Улмаар шилдэг 10 бөх хоорондоо  тойргоор барилдахад аймгийн арслан  Богд сумын харъяа Б.Бат-Орших найм даван  түрүүлсэн бол...

Авто худалдааны цогцолбор энэ долоо хоногт ашиглалтад орно

2015 оны 09 сарын 28      0      2296

Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг ашиглалт оруулна . Уг цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн зэрэг цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захыг энэ цогцолбор руу нүүлгэх ажил эхлээд байгаа юм. Цаашлаад орон нутгаас ирж байгаа автомашинууд нийслэл хот руу орохгүйгээр уг цогцолборт хүрэх замыг шийдсэн гэдгээрээ онцлогтой. Улаанбаатар хотын...

Төмс, хүнсний ногооны хураалтад 750 оюутан ажиллаж байна

2015 оны 09 сарын 26      0      3022

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна. Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол...