Баян-Өлгий-Ховд аймаг хатуу хучилттай замаар холбогдоно

2015 оны 09 сарын 30      0      3012

Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Толбо  сумаас Ховд аймгийн чиглэлд хатуу хучилттай 190 орчим км замыг Хятадын “Чайна Гуанши” компани гүйцэтгэх ажилдаа оржээ. 2017 онд ашиглалтад оруулах уг зам  баруун хоёр аймаг төдийгүй Улаанбаатар, Азийн авто замын сүлжээтэй холбогдох аж.  Мөн Цагааннуур, Улаан байшинт хооронд 25 км зам энэ төслийн хүрээнд тавигдана хэмээн Зам тээврийн дэд сайд Х.Ержан ярилаа.

”Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015 оны 09 сарын 29      0      7761

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан "Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл" үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Эл үзэсгэлэнд Польшийн Варшавын дорно дахины их сургуулийн багш Б.Рагчаагийн хувийн цуглуулгаас Өндөр гэгээн Занабазарын ном бүтээлүүд, хөрөг зураг, Монголын Анхдугаар Богд /1635-1723/-оос эхлээд Монголын есөн Богд, тэдний багш, шавь нарын 200...

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр Б.Бямбасайханыг томиллоо

2015 оны 09 сарын 29      0      2933

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн дөрөв дэх гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг томилсон байна. Б.Бямбасайхан нь өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Харин Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв. Түүнийг Засгийн газар болон...

Сингапурт хамгийн том 3D-хэвлэлийн лаборатори нээгдлээ

2015 оны 09 сарын 29      0      2797

Зүүн Өмнөд Азийн хамгийн том 3D-хэвлэлийн лаборатори Сингапурт нээгджээ. 3.6 сая гаруй долларын хөрөнгө оруулсан уг лабораторид 15 ширхэг 3D-принтерийг хэдийн суурилуулсан бөгөөд хувь хүмүүс болон янз бүрийн байгууллагуудын ийм төрлийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ажээ. Тус лаборатори нь  сансар болон эмнэлгийн салбарын тэр дундаа шүдний эмнэлгүүдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж 3D-хэвлэлийн лабораторийг нээсэн “Ultra...

Ашигт малтмалын газрыг хууль зөрчсөн гэв

2015 оны 09 сарын 29      0      2762

“Ундрах Өргөө констракшн”, “Баян газар” компанийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан талаар хэвлэлийнхэнд ханда в. Энэ сарын 28-ны өдөр АМГ-аас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Гэвч сонгон шалгаруулалтыг зарим компанид давуу эрх олгохын тулд будлиантай явуулсан хэмээн үзэж байгаа юм. Гомдолтой 10 гаруй компанийг ч санал нэгдэн ажиллахыг тэд уриаллаа....

Аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2015 оны 09 сарын 29      0      3221

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн байлдааны туганд зүүн өгсөн юм.   Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил,...

“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчдийн материалыг авч байна

2015 оны 09 сарын 29      0      2781

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.    Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон...

Жанрайсэг бурхныг тахиж байна

2015 оны 09 сарын 29      0      2730

Намрын дунд сарын шинийн 16 буюу Балжинням, Дашням давхацсан энэхүү билэгт өдөр Дорнодчууд Халхгол суманд байх Жигжиджав Жанрайсэг бурхнаа тахиж байна. Газарт хэвтээ хэлбэрээр байрлах дэлхийн хамгийн том уг бурхныг То ван хэмээн алдаршсан Тогтохтөр ван нутгийн чулуугаар бүтээн амилуулж жил бүр тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай аж. Тахилгын ёслолд аймгийн Пунцагдаржай Чойнхорлин хийдийн лам нар болон аймгийн удирлага, нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцож бичин жилийн өвлийн өнтэй...

Их сургуулиуд хууль бусаар төлбөрөө нэмсэн гэв

2015 оны 09 сарын 29      2      2636

ШӨХТГ-аас иргэд, оюутны гомдлын дагуу сургалтын төлбөр нэмсэн зарим их, дээд  сургуулиудад шалгалт хийжээ. Шалгалтад төрийн өмчийн МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС зэрэг сургууль хамарч, тодорхой зөрчлүүд илэрснийг ШӨХТГ-аас мэдээллээ. Тухайлбал, МУИС нь байгалийн ухааны чиглэл, ШУС-ийн сургалтын төлбөрийг түвшин бүхэндээ 12-43 хүртэл нэмсэн болон суурь хураамжаа  224,000 төгрөг болгосон нь  давамгай байдлаа хууль бусаар ашигласан, хэрэглэгчийг хясан боогдуулсан...

Анхааруулга: 29-30 нд хур тунадас нойтон цас орж хүйтэрнэ

2015 оны 09 сарын 29      0      3186

Б аруун аймгуудын нутгаар :  28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойноос 5-10м/с, 28-29 нд нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 28-30-нд  хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад...