БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайдыг хүлээн авч уулзлаа

2015 оны 10 сарын 02      0      3256

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Хван Ү Ё-г хүлээн авч уулзаж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэнд талархлаа илэрхийллээ. Хоёр орны  хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал чухал гэдгийг...

Сайн мэдээ: “MERS” вирусын халдвар авсан хамгийн сүүлчийн хүн эдгэрчээ

2015 оны 10 сарын 02      0      3257

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хамж шинж буюу “MERS” титэмт вирусын халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрчээ. Титэмт вирусийн халдварын тархалтыг бүрэн дарсныг энэ сарын 29-нд мэдэгдэж магадгүй байна. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу, энэ тухай мэдэгдэхийн тулд халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрсэн өдрөөс хойш 28 хоног өнгөрсөн байх ёстой юм. Өмнөд Солонгост долдугаар сар гарснаас хойш “MERS”-ийн халдвар авсан шинэ тохиолдол...

Аялалын клубууд уралдана

2015 оны 10 сарын 02      0      3141

Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клуб байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон. Тэгвэл энэ долоо хоногийн амралтын өдөр буюу энэ сарын 3-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар...

ОХУ- зөн билэгч Елена Голунова Монголд ирнэ

2015 оны 10 сарын 02      2      4686

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. Тэрбээр өөрийн тав дахь үеэ монгол хүн байсан хэмээн зарлаж байсан. Өнгөрсөн жил анх удаа Монголд ирэхдээ өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан аж. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай  гэгддэг Сибирийн...

Шуурхай мэдээ: Ногоон гэрлээр зам гарч байсан хүүхдийг дайрчээ

2015 оны 10 сарын 01      73      10426

Дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн зам буюу Сансар худалдааны төвийн урд талд  "Sonata II" маркын авто машины жолооч ногоон гэрлээр гарч байсан ахлах ангийн эрэгтэй хүүхдийг дайрч, хүүхэд газар дээрээ нас баржээ. Хэрэг болох үед газар дээр нь байсан гэрчийн хэлж буйгаар “Энэ хүүхэд миний хойноос ногоон гэрлээр зам гарч байхад нь хурдтай явж байсан машин тормос гишгэлгүй ирээд мөргөчихлөө. Би сандарч очоод судсыг нь барьж үзэхэд аль хэдийн зогсчихсон байсан....

Х.Ганбаатар: Ажилтай, амьдралтай, орлоготой монголчууд болцгооё

2015 оны 09 сарын 30      0      3506

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр” болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тохиодог “Хөдөлмөрийн сарлбарын ажилтны өдөр”-ийг угтан өнөөдөр “Хөдөлмөр- хөгжлийн түлхүүр” яармагийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж уг яармагийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хамтран зохион...

Өнөөдөр “MRQ27” клубт загварын шоу болно

2015 оны 09 сарын 30      0      4296

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс хамгийн сайхан бүсгүйг тодруулдаг  “Miss Mongolia 2015" наадам үргэлжилж байна. “Miss Mongolia 2015" тэмцээний шилдэг 11 оролцогч тодроод байгаа бөгөөд тэд төрөл бүрт өрсөлдөж буй. Тэгвэл өнөөдөр шилдэг оролцогчдын “Загварын шоу” “MRQ27” клубт 19:00 цагт эхлэх юм байна. “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид өнгөрсөн өдрүүдэд “Мисс фото”, “Мисс...

Өнөөдөр “Олон улсын орчуулагчдын өдөр”

2015 оны 09 сарын 30      0      3334

Библи судрыг латин хэлнээ хөрвүүлсэн орчуулагч, гэгээн Иеронимийн таалал төгссөн өдөр буюу есдүгээр сарын 30-нийг “Олон улсын орчуулагчдын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Олон улсын орчуулагчдын холбоо байгуулагдсан 1953 оноос хойш “Олон улсын орчуулагчдын өдөр”-ийг тэмдэглэх санаачилгыг дэвшүүлсэн байна. Улмаар 1991 онд тус холбоо дэлхийн улс орнууд дахь орчуулагчийн мэргэжлийг дэмжиж, дэлхийн орчуулагчдын эв санааны нэгдлийг харуулах зорилгоор уг санаачилгыг...

“Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг болно

2015 оны 09 сарын 30      0      4028

Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн тулгамдсан асуудал болсон. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих...

”Волксваген” үйлдвэрлэсэн машинуудаа эргүүлэн татна

2015 оны 09 сарын 30      0      3659

Хууль бус программ хангамжтай тээврийн хэрэгслүүдийг шинээр тоноглох хүсэлтийг манай компани хэрэглэгчдэдээ тавина хэмээн Германы авто машин үйлдвэрлэгч "Волксваген" компанийн захирал Маттис Мюллер хэлжээ. Тэрбээр, “Олон нийтийн итгэлийг буцааж олох нь маш чухал. Хууль бус программ хангамжтай холбоотой дуулиан шуугиан бол манай компанийн түүхэн дэх хамгийн том хямрал" хэмээн  компанийнхаа менежерүүдэд сануулсөн байна. Утаа хэр зэрэг ялгаруулж байгааг шалгах сорилтыг давж...