Японд жолоочгүй машин туршина

2015 оны 10 сарын 03      0      3959

Японы эрх баригчид “жолоочгүй автомашин”-ы технологийг 2020 онд нийслэл Токио хотод нь болох зуны Олимпын наадам гэхэд хэрэгжүүлэх зорилгоор өөрөө удирддаг таксиг ирэх оноос туршиж эхлэхийг зөвшөөрчээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Туршилтыг Токиогоос холгүй оршдог Фужисава хотод явуулах аж. Туршилтын аялалд 50 хүн сайн дураараа оролцох бөгөөд такси нь тусгай тоног төхөөрөмжөөр тоноглосон хос хөдөлгүүртэй “Toyota Estima” загварын...

“Single Ladies 2” ирэх сард нээлтээ хийнэ

2015 оны 10 сарын 02      0      4273

Single Ladies 1” киноны уран бүтээлчид киноныхоо хоёрдугаар ангийг бүтээн дэлгэцнээ гаргахад бэлэн болжээ. Тодруулбал, “U” филмийн ээлжит уран бүтээл “Single Ladies 2” уран сайхны кино ирэх сарын 16-нд кино театруудын дэлгэцнээ гарах юм. Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, Г.Ундармаа, А.Туяа  нар тоглоно.

Турк Улстай цахим виз нэвтрүүлэхэд хамтарна

2015 оны 10 сарын 02      1      3122

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Консулын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим виз олгох ажлыг эхлүүлнэ гэж заасны дагуу холбогдох яамд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга Л.Баатарчулуун  Монгол Улсад цахим виз нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Мэдээлэл технологийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Омер Нуман...

Яармагийн зам ашиглалтад орсноос хойш 28 хүн амиа алджээ

2015 оны 10 сарын 02      0      3161

Өчигдөр буюу энэ сарын 1-нд Хан-Уул дүүргийн нутаг яармагийн замд буюу Сансар худалдааны төвийн урд талын ногоон гэрлээр зам гарч байсан хүүхдийг хурд хэтрүүлсэн машины жолооч дайрч, хүүхэд газар дээрээ нас барсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Уг нь Монголд ирсэн гадны зочид, төлөөлөгч,  жуулчдыг нийслэл хот руу орохдоо олон улсын стандартад нийцсэн замаар зорчуулахаар санаачилж 2012 оноос их засварт оруулан эгнээ урсгалыг нь өргөтгөсөн. Гэвч Нийслэлд хамгийн их зам тээврийн осол...

Хан-Уул дүүргийн прокурорын газар зөвлөлдөх уулзалт хийв

2015 оны 10 сарын 02      0      2929

Хан-Уул дүүргийн прокурорын газраас өнөөдөр мөрдөн байцаагч нартай хамтран зөвлөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүсийн хэргийг богино хугацаанд шийдэх, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах талаар ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт 39 сэжигтэн цагдан хоригджээ. Хүний эрхийн комисс, олон улсын байгууллагаас тухайн иргэнийг сэжигтнээр тогтоон олон сар, жилээр цагдан хорьчихоод эцэст нь “Гэм...

”Цахим-Хэнтий” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2015 оны 10 сарын 02      0      2953

Хэнтий аймагт "Цахим-Хэнтий" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Хэнтийчүүд өргөдөл барин даргын үүдэнд дугаарлахаа болино. Цахим болон мессеж хэлбэрээр өргөдлөө өгч болно гэсэн үг. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хаягаараа компьютер, ухаалаг утсаа ашиглаад хаанаас ч авах боломж нээлттэй болжээ.  Өнөөдрийн байдлаар 18 сумын 960 гаруй төрийн албан хаагч "Цахим Хэнтий" хөтөлбөрт холбогдсон....

Ахмад, залуу багш нар чуулав

2015 оны 10 сарын 02      0      3460

Монголын багш нарын 49 дахь өдрийн баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, БСГ хамтран “Ахмад залуу багш нарын уулзалт”-ыг өнөөдөр театрт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад багш нар болон багш хэмээх алдрыг өргөж яваа залуу  багш нар, сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм. Багш нар боловсролын чиглэлээр сүүлийн үед орон нутагт гарч буй шинэчлэл өөрчлөлтүүд, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцсон...

Баян-Өлгийд газар хөдөлжээ

2015 оны 10 сарын 02      0      3318

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайтай газар өчигдөр оройн 18:50 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 4.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд орон нутагт ноцтой хохирол учраагүй. Энэ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.

ЭМБ-уудыг орчны эрүүл ахуйн стандартыг мөрдөж ажиллахыг үүрэг болгов

2015 оны 10 сарын 02      0      3152

Өмнөговь аймгийн МХГ-аас БОЭТ дээр “Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл ахуйн шаардлага, стандарт” сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Сургалтад улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдсан бөгөөд тус сургалтыг өнгөрсөн жил эрүүл мэндийн зураг төсөв зохиодог 34 байгууллагад стандартын талаар таниулж ажилласан байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлж ажилласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах, гаргахгүй байж...

Дорнод аймагт гарсан түймэрт хоёр автомашин өртжээ

2015 оны 10 сарын 02      0      3340

Энэ долоо хоногт Дорнод аймгийн Булган сумын нутгаар хоёр түймэр гарлаа. Өнгөрсөн сарын 29-ний өдөр тус сумын  гуравдугаар багийн нутаг “Хайчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 40 хүн оройн 19 цагийн үед бүрэн унтраажээ. Мөн өдрийн 17 цагийн үед Булган сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан өндөр” гэдэг газар/сумаас баруун тийш 15 орчим км-т/, хээрийн түймэр гарч, иргэдийн автомашин шатсан...