Хууль сахиулахад эмэгтэйчүүдийн оролцоо чухал үүрэгтэй

2016 оны 03 сарын 07

Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдлыг хангах  хууль зүйн салбарын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх гол хүчин зүйл билээ.

Тиймээс 3 дугаар сарын 4-ний өдөр “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал  зохион байгуулагдлаа. Уг хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцон хурлын нийт төлөөлөгчдөд хандан үг хэлж салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Мөн тус яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн С. Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон албаны бусад төлөөлөгчид оролцож энэ чиглэлээр илтгэл танилцууллаа.

Хууль зүйн яамны харьяа Хууль сахиулах байгууллагуудад ажилладаг нийт эмэгтэйчүүд 57 хувь нь цолтой, 43 хувь нь энгийн байна.

Энэхүү хурлаар Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эмэгтэйчүүдийн үүрэг роль, Цагдаагийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо, Энхтайван ба аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Хууль зүйн яамны төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад хийсэн жендерийн үнэлгээнийн тайланг танилцуулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД