Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлийг хаалаа

2016 оны 03 сарын 04

Цаг агаарын гамшигт үзэгдэл болж буйтай холбоотойгоор Зам тээврийн сайд М.Зоригт тушаал гарган орон нутгийн замын хөдөлгөөнийг хаасан билээ.

Тэгвэл цасан шуурганы улмаас нийслэл орчмын даваа гүвээ цасанд боогдох болсонтой холбоотойгоор хот дотор нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг Нийслэлийн онцгой байдлын штабаас гаргалаа.

Дээрх шийдвэрийн дагуу

  • ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”
  • ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”
  • ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”
  • ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”
  • ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”
  • ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”
  • ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”
  • ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”
  • ХО:3 “Гордок-Дүнжингаравхудалдаанытөв”
  • ХО, “Жаргаланттосгон-Хархорин”,
  • ХО “Баруунтуруун-СХД-н 32 дугаархороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийн үйлчилгээг зогсоохоор болжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.156 Тэндээс хотруу орж ирж хичээлдээ явдаг хүүхдүүд яаж харих болж байна аа. Бас хүүхдүүдээ орхиод ажилдаа явсан ээж аав нар яааж харих болж байна. яаралтай арга хэмжээ авч зам талбайгаа засахгүй юмуу. Тодорхойгүй хугацаагаар гэдэг чинь юу гэсэн үг вэ