Эмэн дээр бичигдсэн тоо чухал үүрэгтэй

2016 оны 03 сарын 04

Эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай, ямар анхааруулгыг илэрхийлж байгааг тэр бүр мэддэггүй.

Тэгвэл эдгээр тоо нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэнэ гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эм дээр бичигдсэн тоог ажиглаж зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм.

1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.

2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ.

3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.

4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.

5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.

6. Уг эм шээсний өнгө хувиргана.

7. Эмийг галаас хол хадгална.

8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.

9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.

10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.

11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.

12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.

13. Багаар түрхэх, дусаах

14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.

15. Ууж хэрэглэж болохгүй.

16. Уг эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус ууна.

Хоёрдугаар сарын 26-29-ний хооронд Хордлогын яаралтай тусламжийн төвд зургаан хүн хандсан байна. Тодруулбал, эмийн хордлогоор тав, угаарын хийн хордлогоор нэг хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, эмчийн зааврын дагуу эмээ ууж хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн тухайн эмнийхээ найрлага, хугацаа зэргийг сайтар хянахыг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Түүнчлэн бага насны хүүхдээс эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хол хадгалахыг зөвлөж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.147 2552 05/13 04/17 гэсэн тэмдэглэгээ байна. Энэ тоонуудын аль нь юм бэ.