Шуурга ширүүссэний улмаас дунд сургуулийн хичээлийг хаалаа

2016 оны 03 сарын 04

Өнөөдөр өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Мандалговь хотын захиаргч М.Баянсан дөнгөж сая захирамж гарган ЕБС-иудын хичээлийг түр хаалаа. Өнөө өглөө 8 цагт хичээл хэвийн эхэлсэн боловч одоо шуурга ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул үдээс хойших хичээлийг ийнхүү хаасан байна.

Өглөө хичээл орсон ангиудын багш нар сурагч нэг бүрийг эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД