ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 03 сарын 03

ОХУ-ын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутныг шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна.

Мэргэжлийн чиглэл

1. М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан

2. Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуульд

олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа;

Бүрдүүлэх баримт бичиг:

1.      Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн 1, 2 дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос          хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;  

2.     ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид, төгсөгч:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсвэл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;  

3.     Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэл

2016 оны I сарын 20-ноос II сарын 15-ний хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Цахим өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр "баримт бичиг" хэсэгт хавсаргана. Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг Төрийн сан дахь БСШУЯ-ны 900015431 тоот дансад бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг)  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу. 

Цахим бүртгэл 2016 оны 2 дугаар сарын 15-ны даваа гарагийн 18 цаг 00 минутад /Улаанбаатар хотын цагаар/ хаагдана.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэгч дараах шалгалтыг өгнө.

  1. Орос хэл – дүрэм, эссэ, ярилцлага (бүх бүртгүүлэгч)
  2. Монголын түүхийн талаар эссэ (бүх бүртгүүлэгч)
  3. Математик (инженерийн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч)

Шалгалтын зарыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД