С.Ганбаатар, Б.Найдалаа нар хоёулаа ХҮН-ын дарга МӨН

2016 оны 03 сарын 03

Хөдөлмөрийн үндэсний намын төв хурлаар С.Ганбаатарыг намын даргаас нь огцруулах шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлэл хийж, Б.Найдалааг түүний оронд сонгож тамга тэмдгийг нь гардуулсан юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд үүрэгт ажлаа Д.Гантулгад өгсөн.

Тэгвэл өнөөдөр ХҮН-ын нэг хэсэг хэвлэлийн хурал хийж, өчигдөр Б.Найдалааг намын даргын албан тушаалд томилсон нь тус намын төв хорооны шийдвэр биш бөгөөд намын Нарийн бичгийн дарга асан Т.Доржханд тэргүүтэй 11 хүний шийдвэр гэж үзээд, С.Ганбаатарыг намын дарга хэвээр байгаа хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн хуралд тус намын дарга С.Ганбаатар тэргүүтэй 44 гишүүн буюу намын дийлэнх гишүүд оролцсон юм.

Энэ үеэр С.Ганбаатар хэлэхдээ, “Өнөөдөр ХҮН-ын төв хорооны албан ёсны хурлын шийдвэрийг  та бүхэнд танилцуулж байна. Төв хорооны хурлаар хэд хэдэн зүйлийг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, манай намын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж хэдэн даргаа сольсон юм биш. Энэ нам нэг хэсэг хүнээс хамааралтай бус нийт гишүүдийн дийлэнхийн саналыг үндэслэж шийдвэр гаргадаг. ХҮНам бусад намуудын 20 жил хийж чадаагүйг  хоёр сарын дотор харуулж, шударга нам ямар байх ёстойг харуулсан гэж бодож байна. Хоёрдугаарт, бид их үйл хэргийн төлөө явж байхад хүсэл шуналын тулам болсон бидний эсрэг олон бүлэглэл болон бэрхшээлтэй нүүр тулж байна. Тэдний төлөө манай намын гурван гишүүн урвасан явдалд үнэхээр харамсаж байна” гэв.

Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Одонгуа “ХҮНам шинэчлэн зохион байгуулагдсан өдрөөс хойш улс төрийн аль ч хүчин байгаагүй бөгөөд нам дотроо “За” андгайг санаачлан намын гишүүд хуйвалдах, авилга авах, албан тушаалаа ашиглах гэх мэт долоон дүрмийг тусгасан билээ. Энэхүү “За” андгайг зөрчсөн намын гишүүдэд хариуцлага тооцно гэсэн хатуу зарчимтай. Үүний дагуу С.Ганбаатар гишүүн намын дарга болсныхоо дараа намын бүтцэд өөрчлөлт оруулсан. Мөн намын төв хорооны хурлаар сонгууль дөхсөнтэй холбогдуулж зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийлээ. Төв хорооны хуралд ирсэн аймаг, нийслэлийн ХҮН-ын төлөөллүүдийн гарын үсэг, тамгаар ирцээ баталгаажуулсан байгаа. С.Ганбаатар даргыг огцруулж Б.Найдалааг  түүний албан тушаалд томилсон явдал бол нэг хэсэг хүмүүсийн хийж байгаа хууль бус үйлдэл. Манай намын 58 гишүүний хоёр нь гадаадад ажлаар явж байгаа. Үлдсэн 56 хүний 44 нь энд ирсэн байна. Тиймээс Т.Доржханд тэргүүтэй гишүүдийн хийсэн хурал бол хүчин төгөлдөр бус гэдгийг харж байгаа байх” гэсэн юм.

-Өчигдөр намын тамга тэмдгийг Б.Найдалаад хүлээлгэн өгсөн шүү дээ. Тамга тэмдэг нь одоо хэнд байгаа вэ?” гэсэн асуултад С.Ганбаатар “ Тамга тэмдгийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалдаг. ХҮНам шинэчлэл хийснийхээ дараа Н.Одонгуаг албан ёсоор намын ЕНБД-аар томилсон боловч Т.Доржханд албан тушаалаасаа чөлөөлөгдөхдөө тамга тэмдгийг аваад явчихсан өгөхгүй байсаар өчигдөр Д.Гантулгад өгсөн. Тэд ХҮН-ын даргын тамга тэмдгийг хууль бусаар ашиглаад явж байна. Намын төв хорооны бүрэлдэхүүнээр дахин тамга тэмдэг шинээр авна” гэлээ.

С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-ын нэг хэсэг сэтгүүлчдэд ийм мэдээлэл хийгээд хурлын танхимаас гараад явахад үүдэнд ХҮН-ын хэсэг гишүүд “Ганбаатар аа больёоо” хэмээн орилолдож эхэлсэн. С.Ганбаатар гишүүн хамгаалалтын ажилтнуудаар хүрээлүүлж юу ч хэлэлгүй гараад явчихав.  Тэд бол өчигдөр Б.Найдалааг намын даргаар сонгосон хүмүүс аж. Б.Найдалааг сонгосон гишүүдийн хэлж буйгаар “Хөдөлмөрийн үндэсний намын төв хорооны хурлын тогтоолоор С.Ганбаатарыг намын даргын үүрэгт ажлаас гуравдугаар сарын 2-нд чөлөөлсөн. Энэ тогтоолоо дөнгөж сая Монгол Улсын Дээд шүүхэд өгчихөөд ирлээ. Үүнээс хойш манай нам өчигдөрийн шинэчлэгдсэн бүтцээр үйл ажиллагаагаа явуулна. С.Ганбаатар, Н.Одонгуа тэргүүтэй хүмүүсийг мэдээлэл хийж байхад бид хэвлэлийн хуралд орох гэсэн боловч хамгаалалтынхан оруулсангүй” гэв.

Ингээд ХҮНам хоёр дарга, хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Төв хороотой болж хуваагдаад байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 энэ ч харин өрнөл сайтай хошин жүжиг болж байна даа .Дүрдээ итгээд нэгнийгээ битгий л алчихаж үзээрэй дээ
202.131.234.243 Намын тамга надад байгаа .Би намын дарга хэвээрээ шүү .
202.131.234.243 ТАТАН БУУЛГА НААД ХҮҮРНҮҮДЭЭ.
202.131.234.243 Odoo ingej zodoldoj baigaa nohod jaahan medel ugchvvl alaltsah um bainaldaa iim unmuud holhon baisan n deerdee
202.131.234.243 Odoo ingej zodoldoj baigaa nohod jaahan medel ugchvvl alaltsah um bainaldaa iim unmuud holhon baisan n deerdee
202.131.234.243 Дандаа ийт юм болох юмаа. Өмнө нь ч гэсэн ямар нэгэн улс төрийн хүчин гарч ирэхээр АН болон МАН дотор нь өөрийн хүнээ оруулаад хэсэг хугацааны дараа тарлаа энэ тэр гэдэг жүжиг тоглуулдаг байсан юм. Мэдэгдээд байхад ХҮН нам 2 салсан гэдэг жүжигт нь ард түмэн итгэж байна гээд АН болон МАН баярлаад байгаа даа
202.131.234.243 хУН намыг татан буулга Дээд шуух Дунд залуу уеийн эв нэгдлийг хангах байх гэсэн чинь манан гийн хулгайч нараас ялгаа алга Дотор нь Элбэгдоржийн ч Баярцогтын ч Сайханбилэгийн хун байгаа гэж бичжээ Хуухэлдэуйнууд юм байна
202.131.234.243 ЕНБД болон гээд байгаа Одонгоо чинь Алтанхуг,Сайхан
103.26.195.162 Nam dotorhoo ch tsegtselj chadahgui baij yuun erunhiilugchiin suudald sanaarhah bolij uz