TheMongolz.CS баг өнөөдөр дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

2016 оны 03 сарын 02

Монголын Э-спортын CS.GO төрлийн мэргэжлийн баг TheMongolz.CS энэ сарын 1-нд IEM Taipei тэмцээнд түрүүлж, 30 мянган ам.долларын шагнал хүртсэн.

Тус тэмцээнд тэд түрүүлсэнээр Польш улсын Катовиц хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай IEM Katowice, мөн “Valve Major” буюу АНУ-ын Колумбус хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай MLG Columbus тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр шалгарсан ч визний асуудлаас болж АНУ-руу явж чадаагүй билээ.

Харин өнөөдөр Польшийн Катовиц хотноо эхэлж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид монголын цагаар 19.20 цаг буюу тухайн орон нутгийн цагаар 12.20 цагт “Fnatic” болон “NaVi” багуудтай тулалдах гэж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.238.115 тэмцээн юу болсон болоо
202.131.238.115 amjilt chadnaa chadna uragshaa
150.129.141.70 амжилт хүсэе.
59.153.113.177 Yun deer grh ym be
202.21.106.137 Нэгдүгээрт Valve Major 1сая доллар шагналын сантай болсонХоёрдугаа рт Өнөөдөр 8:40 өөс манай монголын тоглолт эхэлнэУг тэмцээний эхлэлийг Fnatic NaVi хоёр баг эхлүүлж байгаа