С.Ганбаатарыг ХҮ намын даргаас нь чөлөөллөө

2016 оны 03 сарын 02

Хөдөлмөрийн үндэсний намын төв хорооны хурлаар нам дотроо үүсээд буй асуудлуудыг хэлэлцэж, сар гаруйн өмнө тус намын даргаар сонгогдоод байсан С.Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан талаараа өнөөдөр мэдээллээ. Тус хуралд С.Ганбаатар ирээгүй бөгөөд түүний тамга тэмдгийг шинэ дарга Б.Найдалаад гардуулсан юм.

Түүнчлэн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, намын төв хорооны хурлаар Д.Гантулгыг түүний албан тушаалд томилжээ.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Доржхандаас зарим зүйлийг тодрууллаа.

-C.Ганбаатарыг ямар үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гаргасан бэ?

-ХҮ нам бол Монгол Улсад институцийг бий болгох, дүрэм журмаа сахиж ажиллах зорилготой юм. Тиймэээс намын дүрэм журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөн 2016 оны сонгуульд ажиллах багийг өнөөдрийн хуралдаанаар баталгаажууллаа. ХҮ намд дарга байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй намын гишүүдэд хариуцлага тооцдог, түүгээрээ ялгардаг байх ёстой. Бид хариуцлагатай, ёс зүйтэй баг хамт олныг бүрдүүлэх ёстой. Хариуцлагын ерөнхий хорооны С.Ганбаатарын явуулж буй үйл ажиллагаа намын дүрэм болон холбогдох хуулиудыг зөрчсөн учраас хариуцлага тооцно уу гэсэн дүгнэлтийг намын төв хороонд өгсөн. Нэгдүгээрт, хариуцлагын ерөнхий хороо гэдэг дээд шатны байгууллагын тушаал гарган татан буулгасан. Өөрийг нь хянах ёстой субьектыг татан буулгаснаар намайг намын Ерөнхийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад гадагшаа томилолтоор явсан хойгуур энэ тушаалыг гаргасан. Намын дарга хүн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ижил нам дотор болж байгаа үйл явдалыг зохион байгуулж, эв нэгдлийг нь хангах үүрэгтэй. Гэтэл намын дарга болоод хоёр гуравхан долоо хоногийн дотор анхны тушаалаараа намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, хоёр дахь тушаалаараа Хариуцлагын ерөнхий хороог татан буулгасан. Тэгэхээр энэ хүн багийн системээр, намын зарчмаар олон түмний итгэлийг аваад явж чадахгүй гэж үзсэн. Бид нэг хүнээс үл хамаарах системийг бий болгоно, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь тэр дүрэм журмыг С.Ганбаатар үгүй хийсэн гэж үзэж болно. Шинэ нам гэдэг утгаараа бүтцийн хувьд бэхжээгүй байж болно. Гэхдээ дүрэм журмаа барьдаг, инстуцыг бий болгодог нам байна гэсэн агуулгаар хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөллөө.

-Та ямар шалтгаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн бэ?

-Дээрх байдлыг үүсгэх нөхцөл болсон байж магадгүй гэж үзээд, хариуцлагаа хүлээгээд, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өглөө. Энэ нь ч зөв байх.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Ganbaatar namiin duremee zurchihuus gadna uran saihan ugeer hudalaa yarij ard oloniig meheldeg ny bas zurchil shuu dee. Unench shudargiin tuluu urgelj temtsej baigaarai!!!
202.9.41.252 XVH XENCH TOOXGVI NAM BLBOO XARIN GANBAA BATORGIL NAR NVVR TSARAI N BLJ BSAN YM BNA AMAARA SHOROO UMHENE CHABOS