ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ болохыг анхааруулав

2016 оны 03 сарын 02

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдэл гарч болзошгүйг анхааруулж  мэдээлэл хийлээ.

Энэ сарын 2-3-нд баруун болон төвийн аймгууд нутаг, 4-өөс ихэнхи нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх гэнэ. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээллэх секторын эрхлэгч Ж.Цогт "Төвийн болон зүүн бүсийн нутгуудаар 12-20 см-ийн цасан бүрхүүлтэй орох төлөвтэй байна. Салхины хурд 16 м/с-ээс дээш гарсан тохиолдолд цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Хангайн нуруу, Хан Хөхийн нуруу, Орхон, Сэлэнгийн сав газраар болон зүүн аймгуудын нутгаар илүү их цас орох төлөвтэй байна. Иймд нийт ард иргэд, малчидад анхааруулж байна" гэлээ. 

Цаг агаарын таагүй байдлын улмаас зам даваа цасанд боогдох, хальтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын тоо нэмэгддэг тул шаардлагатай тохиолдолд автозамын хөдөлгөөнийг хязгаарлах хүртэлхи арга хэмжээг авахыг мэдэгдлээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум "Цагаан зуд"-тай, 20 аймгийн 113 сум "Цагаанаар зудархуу" зэрэглэлд байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 аймгийн 205 суманд 248,910 толгой мал хорогдоод байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.5.117 hedniig hurtel urgeljleh ym bol ene hagas buten snd ymar bhin boloo