Одонгийн мөнгийг энэ долоо хоногт багтааж өгнө

2016 оны 03 сарын 02

Төрөөс жилд нэг удаа зургаан хүүхэд төрүүлсэн, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, дөрвөн хүүхэд төрүүлсэн, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү мөнгийг сар шинийн өмнө өгөх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Тэгвэл алдарт эхчүүдийн мөнгийг энэ сарын 8-наас өмнө буюу Олон улсын эмэгтэйчүүдий эрхийг хамгаалах өдрөөс өмнө багтааж өгөхөөр болжээ.

Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Одонтой эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Эхчүүд тэтгэмжийн мөнгөө авахын тулд  сум, дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсүүдэд бүртгүүлэх шаардлагтай аж.  Тиймээс одонтой эхчүүд “Эхийн алдар” одонгийн болон иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон мөнгөн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг дүүргийнхээ Халамж үйлчилгээний байгууллага, сумынхаа нийгмийн ажилтанд өгч бүртгүүлэх хэрэгтэй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД