Монголд анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулна

2016 оны 03 сарын 01

"Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан Монголд анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулахаар номын хандив цуглуулж эхэлжээ.

Хүүхэд залууст оюунлаг хөрөнгө оруулж, сонгодог урлагийн түүх, ач холбогдол, сургалт, намтар зэргийг үр хойчдоо мэдүүлэх, түүгээр бахархах сэтгэлтэй монгол хүн бий болгох зорилготой эл номын санг байгуулахаар болсон аж.

 Сонгодог номын сангийн уншигчид нь сангийн дэргэдэх “Монголын шинэ балет” төвийн суралцагчид, эцэг эхчүүд байх ба цаашид улам өргөжүүлэн нийтэд хүргэхээр өргөжүүлэн байгуулах юм байна.

Та бүхнийг "Сонгодог номын сан" аянд нэгдэж, сонгодог бүжгийн ном гэрт чинь байдаг хандивлахыг сангийнхан уриалж байна. Хүлээн авах номын төрөл:

  • Сонгодог бүжиг болон бүжгийн спорт, түүний түүх үүсэл, бүжигчдийн намтар, сургалтын сэдэвтэй ном /монгол, гадаад хэл/

  • Хүүхдийн ном /хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, үлгэрийн бүх төрлийн /монгол, гадаад хэл/

  • Бүжигчид, балетчидын ярилцлагатай ном, сэтгүүл, сонин /монгол, гадаад хэл/

  • "Монголын балетын хөгжил сан", сангийн тэргүүн болон үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэл, ярилцлага бүхий сонин сэтгүүл

Та бүхний хандивласан ном, хэвлэлийг цаашид сангийн суралцагчид дамжуулан уншиж, мэдээлэл авч, цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд юугаар ч хэмжишгүй том хувь нэмэр болохыг хэлэхэд таатай байна.

Номын хандивыг "Монголын балетын хөгжил сан"-гийн байранд хүлээж авч байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД