Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо

2016 оны 03 сарын 01

Архивын ерөнхий газрын шинэ байр өнөөдөр ашиглалтад орж архивын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ.

Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг хоёрдугаар сарын 29 хүртэл олгохгүй хэмээн өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдээд байсан бол өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Архивын ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян – Ухаа-2” хорооллын баруун талд байрлаж байна.

Хуучин Үндэсний төв архив, кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тус тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог аж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
178.200.82.186 Aрхитектор гэж нэг мал байна даа. Ийм их шилэн ханаар яана даа. Удахгүй горыг нь амсана даа
178.200.82.186 захиалагчийн хүсэлтээр л хийдэг юм биш үү. ккк
  • 2016 оны 03 сарын 02
37.220.133.161 Saihan bairtai boljee. Ta buhnii ajild amjilt husie.