БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын тов гарлаа

2016 оны 03 сарын 01

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах тов гарчээ.

Шалгалтын бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolnews.mn/1t0s -ээс авна уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД