Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ

2016 оны 03 сарын 01

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Засгийн газрын 2015 оны зургаадугаар сарын 22-ны  260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм.

Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд  шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.117 Тэмуужинд хариуцлага тооцож алдсан херенге монгийг еереес нь гаргуулах хэрэгтэй
37.220.133.161 Ehleed tugamdsan asuudalaa shiideed daraagiin eeljind busad asuudaalaa shiideh ny zub. Negen zereg hezee ch ene olon ajiliig bieluuleh bolomjgui shuu dee. Amjilt husie.
202.179.26.237 асем-даа ”зориулж” 13 гудамж тохижуулж болсон юм чинь хэдэн сургууль цэцэрлэг эмнэлгийг гүйцээж болохгүй юү