Тавантолгойн цахилгаан станцад Японы ”Marubeni” корпораци хөрөнгө оруулна

2016 оны 03 сарын 01

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөхөөр Австралийн "WorleyParsons", Санхүүгийн зөвлөхөөр Японы "Sumitomo Mitsui Banking Corporation" , Хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling" , Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг Английн "Mott MacDonald" компаниуд хийж гүйцэтгэлээ.

Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүнд бүхий бие даан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP-Independent Power Producer) 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхолоо илэрхийлж нэр бүхий 4 компанид Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлсэн юм. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр Японы "Marubeni" корпорацийг “Шалгарсан   хөрөнгө оруулагч”-аар 2016 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Тавантолгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо хуралдаж тодрууллаа. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллав.  Марубени корпораци нь дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.6.54 Буян-гийн Жагаа Марубенитай заргалдаад байлуу яалаа?
202.72.246.106 https://en.wikipedia.org/wiki/ Marubeni
202.72.246.106 Marubeni: FCPA Repeat Offender http://blog.volkovlaw.com/2014 /07/marubeni-fcpa-repeat-offen der/
202.72.246.106 Marubeni: FCPA Repeat Offender http://blog.volkovlaw.com/2014 /07/marubeni-fcpa-repeat-offen der/
202.72.246.106 Marubeni pleads guilty to U.S. charges of bribery in Indonesia http://www.reuters.com/article /us-marubeni-corruption-idUSBR EA2J00E20140320
202.72.246.106 Marubeni Corporation Agrees to Plead Guilty to Foreign Bribery Charges and to Pay an $88 Million Fine https://www.justice.gov/opa/pr /marubeni-corporation-agrees-p lead-guilty-foreign-bribery-ch arges-and-pay-88-million-fine
202.72.246.106 Marubeni Corporation Sentenced for Foreign Bribery Violations https://www.fbi.gov/washington dc/press-releases/2014/maruben i-corporation-sentenced-for-fo reign-bribery-violations
202.72.246.106 Marubeni компанийг интернэтээр шүүж үзвэл олон удаагийн хахууль өгсөн хэргээр илчлгэгдэж торгууль төлж байсан компани байна. Нигери, Индонезийн төрийн албан хаагчдыг мөн Филлипин улсын ерөнхийлөгч Ferdinand Marcos болон түүний тойрон хүрээлэгчдэд хахууль өгсөн нь илчлэгдсэн гэсэн байна.Ингэж бодохоор Монгол улс яагаад Марубенийг сонгосон нь ойлгомжтой болж байх шиг байна