Өнөөдөр ”ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”

2016 оны 03 сарын 01

1921 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Монголын улс төрийн анхны бүлэг болох МАХН-ыг байгуулж байсан билээ. Өдгөө энэ өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэг болсон. Өнгөрсөн жилүүдэд МАН, МАХН хоёр эл өдрийг булаалцалдан тэмдэглэдэг байсан бол энэ жил хамтдаа тэмдэглэхээр болсноо мэдэгдээд буй.

Тодруулбал Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг Монгол Ардын хувьсгалт намаас Монгол Ардын намтай хамтран тэмдэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, албан бичиг ирүүлсэн. Энэ хүрээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан, Х.Булгантуяа, МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, нар Төрийн ордонд "Эх орончдын өдөр"-ийг хамтран тэмдэглэх санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Эх орончдын баярын өдрөөр буюу өнөөдөр МАН, МАХН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн баярын хурал болон эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД