Цасан шуурга шуурна

2016 оны 02 сарын 29

Гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Ирэх сарын 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Энэ сарын 3-наас баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтрэх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД