“Атганд үлдсэн эрдэнэ” кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

2016 оны 02 сарын 29

"Хувьсал” продакшны дөрөв дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино гуравдугаар сарын 5-нд "Хүннү молл" кинотеатрт нээлтээ хийх гэж байна.

Монгол ёс заншил, аж ахуйг харуулж, нийгэмд тулгамдаад буй асуудлыг хөндөн олонд харуулах зорилготой уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар МУГЖ У. Уранчимэг ажилласан бол гол дүрүүдэд  МУАЖ П.Цэрэндагва,  СТА жүжигчин А. Ганчимэг, СТА жүжичин Д. Ганцэцэг, УДЭТ жүжигчин Б. Шинэбаяр нар тоглосон юм.

Кино багийнхан Монголын үзэсгэлэнт газраар нийтдээ 7000 орчим км зам туулж зураг авалтаа хийсэн бөгөөд гадаадын чадварлаг баг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр бүтэн дөрвөн сарын турш АНУ-д өнгө дуу, дүрсийн шүүлт хийн ажилласан гэнэ. "ОУ-ын стандартад нийцсэн цаашлаад дэлхийн тавцанд Монголын кино урлагийг алдаршуулж, Холливудын эгнээнд жагсах кино болсон гэж гадны уран бүтээлчид дүгнэж байгаа" хэмээн уран бүтээлчид нь ярилаа..

Нээлтийн үзвэрийн тасалбар 100 ширхэг л  хэвлэгдсэн гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД