Туркэд тэтгэлэгээр суралцах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

2016 оны 02 сарын 29

Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2016 онд тус улсад тэтгэлэгээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг бүртгэж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Цахим бүртгэл энэ сарын 29-нөөс буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 31 хүртэл үргэлжилнэ. Тус улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй иргэд зөвхөн цахимаар хүсэлтээ илэрхийлэх бөгөөд шуудангаар илгээсэн захидлыг хүлээн авдаггүй. Ингэхдээ хүн бүр өөрт тохирох зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгоно.

БНТУ-ын ихэнхи дээд сургуулиуд Турк хэл дээр сургалтаа явуулдаг. Цөөн сургууль англи, франц, араб хэл дээр сургалт явуулдаг юм. Хэрэв эдгээр хэлээр Турк Улсад дээд боловсрол эзэмшихийг хүсвэл та олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх сертификат эзэмшсэн байх ёстой.

Мөн дээрх хэлээр Турк Улсад дээд боловрол эзэмших байсан ч эхний нэг жилд заавал Турк хэлний бэлтгэл ангид суух ёстой. Үүнд Турк хэлийг бүрэн эзэмшсэн, гадаад оюутнууд хамаарахгүй. Хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн оюутнууд чухам аль их дээд сургуульд элсэн суралцахаа сонгодог. Хэрэв аль ч их дээд сургууль таны хүсэлтийг хүлээн авахгүй бол тухайн суралцагчийг БНТУ-д тэтгэлгээр үргэлжлүүлэн сургах боломжгүй. 

Тэтгэлгийн хамрах хүрээ

  • Сар бүрийн тэтгэлэг (баклаврын оюутанд сар бүр 600 турк лир, магистрын оюутанд 850, докторын зэрэг горилж буй бол 1,200 турк лир олгоно)
  • Их сургуулийн төлбөр
  • Нэг жил Турк хэлний бэлтгэл ангид суралцах төлбөр
  • Дотуур байраар хангах
  • Хоёр талын онгоцны тийз
  • Эрүүл мэндийн даатгал

Тэтгэлэгт Бакалаврын оюутнууд хүсэлт гаргах боломжтой 

  • БНТУ-ын иргэн биш байх (Одоо эсвэл өмнө нь БНТУ-ын иргэн байсан бол хүсэлтийг хүлээн авахгүй)
  • Хүсэлт гаргах үедээ БНТУ-ын аль нэг их дээд сургууль болон сургалтын хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх
  • Энэ хичээлийн жилийн төгсгөлд ахлах сургууль эсвэл түүнтэй ижил түвшний боловсролын байгууллагын төгсөгч байх
  • 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх
  • Дүнгийн жагсаалт, ахлах сургуулийн гэрчилгээ, өөрийн орны болон олон улсын элсэлтийн шалгалтад орж, амжилт үзүүлсэн байх (эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцахаар шалгалт өгсөн бол 90 хувийн, бусад чиглэлийн элсэн суралцагсад дор хаяж 70 хувийн амжилт үзүүлсэн байна)
  • Сурч боловсроход нь саад болох эрүүл мэндийн шалтгаангүй, эрүүл байх байх зэрэг юм.

Магистр болон докторын зэрэг горилогчдод тавих шаардлага болон БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та   http://www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсанд хандаарай. Уг цахим хуудаснаас Та англи, турк хэлээр мэдээлэл авах боломжтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.206 Yaj burtguuleh we hariu
71.239.133.251 Medee tavisiin bol todorhoi bichij bmaar yum.olon zaluus burtguuleh sonirholtoi bga sh de.Haana burtguuleh,onlinaar bol yamar hayag geh met yag heregtei yumnuud ni yamarch todorhoi bus
203.91.115.35 Yaj bvrtgvvleh wee
66.249.82.175 яааж бүртгүүлэх вэ? яаг бүртгүүлэх гээд орох-р турк хэл дээр юм байна.
103.57.94.189 Helnii shaardlaga taviagui gj oilgoj boloh uu? Tgd bas uldsen hesgiig n orchuulaad ogch tus bolooch tehu. Olon hund heregteo bh… iluu todorhoi delgerengui bolgoj ogch boloh uu? Jisheelbel burduuleh material, bolon tuhain materialuuuda yaj ogoh talaar?
202.9.41.188 hello ymar haygaar burtgeh we ?