”Оскар”-ын эзэн Леонардо Ди Каприо гэж хэн бэ

2016 оны 02 сарын 29

2016 оны Оскарын шагналын хамгийн дуулиант өрсөлдөөн "Шилдэг гол дүр"-ийн шагналын төрөл дээр явагдсан билээ. Тэр дуулианы эзнээр жүжигчин Леонардо ДиКаприо тодорлоо.

20 гаруй жилийн жүжигчний карьерынхаа туршид гол төлөв том төслүүд дээр ажиллаж яруу найрагчаас эхлээд зальжин луйварчин, романтик залуугийн зэрэг олон дүрд чадмаг тоглосон ч тэрбээр өдий хүртэл Оскарын шагнал авч байгаагүй бөгөөд энэ жил өнөөх “гайхал” оскарыг авч чадлаа. Ингээд түүний тухай сонирхолтой фактуудыг хүргэж байна.

1.Леонардо Ди Каприогийн жинхэнэ нэрийг Леонардо Вильгельм Ди Каприо гэдэг.

2.Тэрбээр 1974 оны 11 дүгээр сарын 11-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төржээ.

3. Леонардо Ди Каприо итали, америк, орос, герман гаралтай жүжигчин. Түүний эцэг Жиорж Ди Каприо итали, америк гаралтай хүн бол ээж нь герман, оросын эрлийз бүсгүй юм. Леонардогийн ээжийнх нь ээж Германд цагаачилсан Орос хүн байсан аж. Жүжигчний ээж Ирмелин хуульч мэргэжилтэй хүн байсан бол аав нь комик номын зураач, продюссер, борлуулагч хүн байжээ.

4.Түүний ээж Ирмелин хүүгээ гэдсэнд байхад нь Италийн музейд Леонардо Да Винчигийн зургийг үзэж байхад тэр анх хөдөлсөн гэнэ. Тэгээд л хүүдээ Леонардо хэмээх нэр хайрлажээ.

5."Титаник", "Чаддаг юм бол бариарай" зэрэг уран сайхны киногоор олонд танигдсан.

6. Леонардо Ди Каприо өнгөрсөн 11 дүгээр сард 42 нас хүрсэн.

7. Тэрбээр жүжигчний кареараа 5 наснаасаа эхлэж байсан гэдэг.

8. 19 настайдаа Шведын нэртэй моделийн агентлагт загвар өмсдөг байсан.

9. Леонардог нэг настай байхад эцэг эх нь салж, тэр ээж дээрээ өссөн.

10. Хоёр настай байхдаа л телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, дэлгэцэнд дүрээ мөнхөлж эхэлсэн байна.

11. Түүний 1991 онд тоглосон хоёр ч сериал нь өсвөр насны жүжигчнийг олонд таниулж, тэр мэргэжлийнхний хараанд өртөж эхэлсэн байна. Ийнхүү тэр 17 настайдаа Холливудын кинонд тоглож эхэлсэн бөгөөд 1993 онд “Гилберт Грейп юу идчихэв” кинонд ирээдүйн хуурай ах Жонни Депптэйгээ хамтран тоглосон нь түүний карьер хэрхэн өссөнийг илэрхийлж байв.

12.Кино сонирхогчид Леонардог “хамгийн гярхай жүжигчин” хэмээн тодорхойлдог.

13. Тэр 19 настай залуу жүжигчин анх удаа Оскарт нэр дэвшиж байжээ. 

14. 1997 онд олны хүртээл болсон орчин үеийн “Ромео, Жульетта”-д гол дүр бүтээсэн нь гайхалтай амжилт гаргаж, Леонардог Британийн шилдэг жүжигчнээр нэрлэсэн юм.

15. 23 настай залуу жүжигчин "Титаник" кинонд бүтээсэн дүрээрээ дахин Оскарт нэр дэвшиж байсан аж.

16. 1997 онд “People” сэтгүүлийн дэлхийн хамгийн сайхан 50 хүний жагсаалтыг тэргүүлжээ.

17. Леонардо муу залуусын дүр бүтээхдээ сайн ч, бодит амьдрал дээр найзуудаасаа хэзээ ч урвадаггүй үнэнч юм байна.

18. Леонардо Дикаприог 11 настай байхад нь Lenny Williams гэж нэрийг нь солих гэж байжээ. Гэвч ээж нь дургүйцсэн байна.

19. Тэрээр 2005 онд дөрвөн мянган метр квадрат арал худалдан авч, “Eco- Friendly resort” буюу 100 хувь эко амралтын газар барьсан байна. Бүх зүйл нь нарны эрчим хүчээр ажилладаг байгальд ээлтэй материалаар хийгдсэн гэнэ.

20. Кино зохиолч, найруулагч James Cameron түүнийг “Spider Man”-ий гол дүрд тоглуулахыг хүсчээ. Тэрээр энэ саналаас татгалзсан бөгөөд яг тэр үед Титаник киноны зураг авалттай байсан гэнэ. Мөн “American Psycho” киноны гол дүрд тоглох санал авч байжээ.

21. Леонардо багадаа хэд хэдэн сэтгэцийн өвчин, синдромтой байжээ. Ухарч алхах эсвэл өдөржин бохь зажилах гэх мэт хачирхалтай зүйлс хийдэг байсан байна. Энэ бүхэн нь түүнийг жүжигчин болсны дараа бага багаар арилж, одоо зүгээр болсон гэнэ.

22. Тэрээр “Prius”, “Tesla” зэрэг байгальд ээлтэй машин унаж төрөл бүрийн байгаль хамгаалах цуглааны үеэр үг хэлдэг байна. Энэ үйлдэл нь түүнийг бусад одууддаа үлгэр жишээч ухаалаг нэгэн болгодог ажээ.

23. Леонардо “Quentin`s Django Unchained” кинонд боолын наймаачины дүрд тоглосон нь маш олон хүмүүст Оскар авах найдвар төрүүлж байжээ. Гэвч аваагүй байна.

24. Леонардо Дикаприог жүжигчин болоход нь нөлөөлсөн хүн бол Robert De Niro юм. 1992 онд гарсан “This Boys Life” кинонд маш олон хүүхдүүд өрсөлдөж байсан ч, Леонардогийн чадварийг анх олж харсан хүн нь тэр байжээ.

25. Холлиудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ирэх зунаас Монгол Улсад ирж, Хөвсгөл далайд адал явдалт аялал хийхээр болсон билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД