Сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ олголоо

2016 оны 02 сарын 29

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг байна.

2016 оны хоёрдугаар сарын 28-29-нд болсон найм дахь удаагийн олимпиадыг Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа.

Өмнөх олимпиадуудад 1500 орчим сурагч хамрагдаж байсан бол энэ жилийн арга хэмжээнд 2000 орчим сурагч оролцсон олимпиадын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг илэрхийлж байгаа юм. 

Зохиогчийн эрхийг дээдлэх соёлыг хүүхэд багачуудад олгох зорилгоор олимпиадад амжилттай оролцон түрүүлсэн 6-12 ангийн сурагчдад  зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардууллаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД