Канадын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 02 сарын 29

КАНАДАД СУРАЛЦАХАД ЮУ АНХААРАХ ВЭ

Канадын муж, бүс нутаг бүр боловсрол, сургуулийн асуудлыг бие дааж шийддэг учраас амьжиргааны өртөг, сургалтын хөтөлбөр, төлбөр зэрэг нарийн мэдээллийг тухайн суралцахыг хүссэн сургуулиасаа авах хэрэгтэй.
Гадаад оюутны талаархи мэдээллийг http://www.cic.gc.ca/english/study/info-students.html хаягаар авч болох юм.
Канадын их, дээд сургуульд суралцахад үндсэн шаардлага тавьдаг. Канадын томоохон сургуулиудад ороход босго өндөр ч гаднын оюутан авах сонирхол их байдаг аж. Учир нь гадаадын оюутны төлбөр дотоод оюутны төлбөрөөс гурав дахин илүү байдаг. Хичээлийн нэг кредит цаг нь ойролцоогоор 586 канад доллар байдаг. Их сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 20 мянган канад доллар буюу энэ нь 18 мянга орчим ам.доллар болох юм. Энэ сарын байдлаар 100 ам.доллар 112.73 канад доллартай тэнцэж байна.
Хэрвээ та Канадад суралцах гэж байгаа бол юун түрүүнд санхүүгийн асуудлаа шийдэж, хэлээ сайн сурах хэрэгтэй. Дараа нь суралцах сургуулиа маш сайн судлах нь зөв. Яагаад гэвэл, Канадад муу сургалттай, хичээлийн байр нь шаардлага хангаагүй, хэлний мэдлэг тааруу цөөн оюутантай хувийн сургууль байдаг гэнэ.

ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Канадын их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан зургаан сар, түүнээс илүү хугацаагаар суралцсаны дараа ажиллаж болох талаар хүсэлт гаргаж болно.
Ажил хийх зөвшөөрлийг яаж авах вэ. Мэдээж албан ёсны сурах зөвшөөрөлтэй байна. Сургуульдаа зургаан сар сурсан байх ёстой. Тэгээд хичээлийн хажуугаар ажиллах хүсэлт гаргасан өргөдөл бичих ёстой. Яаж ажил олох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Таньдаг найз нөхдөөрөө дамжуулж эсвэл өөрөө л олно. Yүнд сургууль оролцдоггүй. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө олно гэдэг бараг л боломжгүй. Харин хөнгөн, цөөн цагийн ажил хийвэл болох юм.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ

Мэдээж болох юм. Гэхдээ сургууль бүр өөрийн бодлоготой. Тухайн сургуулийн хэдэн хувь нь улсын, хувийнх гэдгээс их зүйл шалтгаалдаг. Тэтгэлэг нь буяны буюу хандивын, санхүүгийн боломжгүй оюутанд урт хугацааны зээл өгдөг хоёр янз байдаг. Гэвч Канадын сургуульд тэтгэлгээр суралцахад өндөр шаардлага тавьдаг. Хичээлийн эхний жилд маш сайн (А) сурч, олон нийтийн ажилд сайн оролцох хэрэгтэй. Би Монголоос ирсэн оюутан гэдгээ бусдад мэдрүүлж, үнэхээр удирдагч манлайлагч болохоо харуулах нь зөв. Хэрвээ олон оюутны дундаас та товойж гарвал бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Ийм тохиолдолд сургуулийн захиргаа хуралдаад тэтгэлэг олгох, үгүйг шийддэг байна. Ихэнх тэтгэлэг сургалтын төлбөр байдаг. Тэтгэлэг авлаа гэхэд амьжиргааны бусад зардлаа өөрөө даана гэсэн үг. Харин тэтгэлгээс өөр авьяасаараа тодорсон шинэлэг нээлт хийсэн оюутанд шагнал өгөх нь аль ч сургуульд байдаг. Тэтгэлэгт хамрагдъя гэвэл та шилдгийн шилдэг нь байх ёстой. Маш олон орны олон оюутан тэтгэлэг хүсдэг учраас тэдний дундаас товойж, монгол оюутан гэдгээ мэдрүүлж чадах нь чухал юм.

КАНАДАД ОЧООД ХААНА АМЬДРАХ ВЭ

Хэрвээ сургуулийнхаа дотуур байранд амьдрахгүй гэвэл айлд сууж болдог байна. Та суух айлаа өөрөө сонгож, захиалга өгч болно. Тамхи татдаг эсэх, хүүхэдтэй айлд байх уу гэдгээ сонгоно. Суралцах хугацаандаа амьдрах тухайн айл өглөө, оройн хоолыг өгдөг. Зургаан сарын хугацаагаар суух бол 3600 орчим канад доллар төлөх юм. Харин оюутны байрны нэг сарын төлбөр 370 орчим канад доллар байдаг. Эсвэл Эрүүл мэндийн даатгалд 360 канад доллар төлнө. Сургуульдаа өргөдөл гаргахад 100 ам.доллар, зургаан сарын сургалтын төлбөр ойролцоогоор 9600 канад доллар болно. Yүн дээр онгоцны зардал визний мэдүүлгийн төлбөр нэмэгдэнэ.

КАНАДАД ЦАГААЧИЛЖ БОЛОХ УУ

1980-аад оны үеэс Канад орон шинэ цагаачдад боломж олгох тал дээр илүү анхаарах болсон байна. Канадад цагаачлахад хэд хэдэн шалгуур бий. Эхлээд таны ажлын байр буюу Канадын ажил олгогч тодорхой байх ёстой. Харин суурин төлөөлөгчийн гэр бүл, буян, шашин, дүрвэгсдэд дээрх шалгуурыг тавьдаггүй. Мөн бизнес томилолт, дипломат корпус, цэрэг, урлагийн тоглолт, мөн сурвалжлах ажлаар явж байгаа сэтгүүлчид, тамирчид, судалгааны баг, анагаахын оюутнууд, нисэх болон аврах багийнхан болон түүний гэр бүл түр ажиллах боломжтой байдаг. Канадад цагаачлахад 975 канад доллар төлдөг байсан бол одоо 450-ыг төлдөг болсон аж.
Канадад хүн амынх нь 18 хувийг цагаачид эзэлдэг бол АНУ-д 10 хувь байдаг.
Канадад 2005 онд 262 хүн цагаачилж ирсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн юм. Нийт цагаачдын 38 хувь нь 25-64 хүртэл насны бакалаврын зэрэгтэй хүмүүс байна.
2005 оны байдлаар Канадад ирсэн цагаачдын топ 10 улсад БНХАУ, Энэтхэг, Филиппин, Пакистан, АНУ, Колумб, Их Британи, БНСУ, Иран, Франц ордог байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
64.119.21.182 Монголд Канадын төлөөлөгчийн газар бдаг гэх юм. Хаана байдаг ямар утсаар холбогдох, мэдээлэл авмаар бх юм. Ямар ч мэлээлэл бхгүй нэг гаүар бнаа.
202.72.240.154 хүүхэд маань канадад суралцах сонирхолтой байгаа учираас яг эцсийн байдлаар хэнтэй ярих вэ
202.9.42.143 Kanadad kolleijiin tetgelegt surgalt baidag uu.baiwal yaj haragdaj we.heden nastai huuhed baij boloh wej
202.70.46.215 Uuchlaarai neg zuil xelelgui ongorch bolomgui bainaZarim neg too mash zorootei butuu too medeeleluud baina. shuu.Todruulaxiig xusvel monconsulting@shaw.ca
202.70.46.215 sain bnuuu tanai email hayag buruu bn geed email yvahgui bh yum?
  • 2017 оны 03 сарын 14
183.177.101.107 tsagaachlahin tuld yamar material bvrdvvleh be ger bvlere yabj boloh u
122.201.21.83 ygthrfsdcds
103.23.51.1 yamar matrerial bvrdvvleh we? hariu haana ogoh we ????
202.9.40.152 ymar material heregt
103.26.194.242 Ene tsagaachlii gj yarij bga humuus ich l dee. Zgr l surahiig n suraad ir l dee.
202.9.41.31 holboo barih dugaar yu bna lavlaj todruulj asuuh zvil bna
59.153.115.223 ЗӨВ ШҮҮ
103.26.193.156 tsagaachilj boloh yy
122.201.24.47 Anagaahiin chigleler surj boldog yum bolov uu?
59.153.115.52 Masteriin tetgeleg bga yu.
59.153.115.52 Masteriin tetgeleg bga yu.
182.160.41.143 Bayrlalaa. Shashinii tetgeleg geheer yg yahaw? ene talaar medeeleel ogooch
202.9.41.246 Дээрх тэтгэлэгүүд бүгд бакалавр гэсэн байх вм. Магистрт өгдөг тэтгэлэг байхгүй юм уу
103.57.93.250 Mongoliin bolon Kanadiin zasgiin gazar hoorond tsagaachlaliin talaar hiigdsen geree heltseliin zuil baidag bolov uu? Medeelel uguh bolomjtoi yu
103.57.93.250 holbogdoh utasnii dugaaraa yavuulaach lavlah zuil bnaa
  • 2018 оны 08 сарын 22
103.57.93.250 Таны хариулт ...kanad ruu surgaltand magistr bakalavr tetgelegtei surgaltand burtgej bn. Shinezuunii guur utas 99316018, 70006018
  • 2016 оны 08 сарын 20
103.57.93.250 Таны хариулт ..sain baina uu masteriin surgaltiin talaar medeelel avah gsiin haanas avah bolomjtoi ve.
  • 2016 оны 08 сарын 19
103.57.93.250 Таны хариулт ...Утасны дугаараа илггээнэ уу асуух зуйл байна аа
  • 2016 оны 03 сарын 05
103.57.93.250 Францын их дээд сургуулийн сургалтын систем - sodonmongol.com
  • 2016 оны 03 сарын 05
103.57.93.250 Таны хариулт ...kanadaas bichij baina geed krilleer haihaar goy fb group bdiin shd
  • 2016 оны 03 сарын 01
103.57.93.250 tsagaachlaliin talaar delgerengui medeelel avmaar b.naТаны хариулт ...
  • 2016 оны 03 сарын 01
103.57.93.250 Сайн мэдкү л байна. Гэхдээ манай ерөнхийлөгч Монгол улсаа эрх чөлөөт ардчилсан улс гэж гадныханд хэлснээс болоод аль ч улс манайхаас цагаач авдаггүй гэсэн. Тээд манайхан Түвд, Өвөр монгол , өнөө дайн болдог Солонгос нтр гэж хэлж цагаачаар ордог болсон гэсэн
  • 2016 оны 02 сарын 29