”Дүнжингарав-2016” хурдан морины уралдааны үеэр 13 хүүхэд унаж бэртжээ

2016 оны 02 сарын 29

"Дүнжингарав-2016” төвийн бүсийн морьдын хаврын уралдаан өчигдөр боллоо.

Уралдаанд нийт 900 орчим хурдан хүлэг уралдсан бөгөөд энэ жилийн уралдааны үеэр 13 хүүхэд мориноосоо унасан талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ зохион байгуулагчид мориноос унаж, хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж хэлж байгаа юм.

Өнгөрсөн жилийн уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унаж бэртсэн бол 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авчээ.

Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД