Сочигийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 02 сарын 25

ОХУ-ын Сочи  хотноо байрлах олимпийн их сургуульд 2016-2017 онд Спортын менежментийн нэг жилийн магистрын сургалтанд хамрагдах боломжийг Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) олгож байна.

            Үндэсний олимпийн хороодын холбоо нь нислэгийн зардал, хүлээн авагч тал сургалттай холбоотой бусад зардлыг тус тус хариуцах ба ОУОХ-ны 206 ҮОХ-доос зөвхөн 3 хүнийг сонгон шалгаруулна. Иймд та бүхэн хавсралт мэдээлэлтэй танилцан, шаардлага хангасан нэр дэвшигчийн холбогдох материалыг бүрдүүлж, 2016 оны 4-р сарын 10-ны дотор МҮОХ-ны хороонд ирүүлэхийг хүсье. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99082739

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.230.221 Зөвхөн 3 хүн гээд цохчихсоон бас. Одоо тэр гурав нь аль хэдийн тодроод тохироогоо хийчихээд явах бэлтгэлээ хангачихсан сууж байгаа
202.131.230.221 Танил талаа л ав өврийн хаалгаараа явуулдаг биз дээ та нар. Хүн хуурч, цаанаа олон нийтэд зарласан нэр зүүцгээгээд .... Дуугай л тэр хэдэн авлига өгсөн хүмүүсээ явуул л дааааа....