Агаарын бохирдол биеийн жинг нэмэгдүүлдэг гэв

2016 оны 02 сарын 25

Хятад улсын агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч гадны орноос агаар худалдаж авч буй тухай мэдээлж байсан. Мөн Улаанбаатар хот агаарын бохирдолтоор дэлхийд хоёрдугаарт орж байгаа юм.

Тэгвэл эрдэмтэд агаарын бохирдол биед хэрхэн муугаар нөлөөлдөгийг судлахаар хархан дээр туршилт хийснээ танилцууллаа.

Тэд хархыг утаатай газар хоёр сарын турш байлгасан бөгөөд үр дүнд нь түүний уушиг хүндэрч, элэг нь үрэвсэж, холестрин нь хамгийн дээд хэмжээндээ хүртэл нэмэгдсэн байна. Улмаар цусан дахь сахарын хэмжээ нь ердийнхөөс хэд дахин өсч амьсгалын систем нь гэмтэж эхэлсэн аж. Ингээд хоёр сарын дараа хархны жинг үзэхэд 15 хувиар нэмэгдсэн байжээ.

Эрдэмтдийн хэлж буйгаар “хүний бие хархныхтай ижилхэн биш ч амьд оршихуйд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буйг харуулах хангалттай жишээ бөгөөд агаарын бохирдол хүний биеийн жинд ч мөн өөрчлөлт оруулж байгаа юм” гэжээ

Эх сурвалж: http://www.people.com/people/

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД