Ирэх долоо хоногоос микронууд үйлчилгээнд явахгүй байж магадгүй

2016 оны 02 сарын 25

Ирэх гуравдугаар сарын 1-нээс буюу ирэх долоо хоногоос эхлэн үйлчилгээнд явуулахгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй.

Энэ талаар Нийслэлийн авто тээврийн газраас тодруулахад "Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микронууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа. Гэхдээ одоохондоо манайд шийдвэр гаргасан тушаал нь ирээгүй байна. Тиймээс явах үгүйг баттай хэлэхэд эрт байна" гэлээ.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан билээ. Энэ дагуу нийслэлийн иргэдэд үйлчилж буй 353 микро автобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гарсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.118.63 Зов оо зов. Нийтийн тээвэрт микроавтобусаар уйлчилгээ явуулбал стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгсэлээр уйлчлэх естой
103.229.123.131 за тэгвэл үлдсэн 316 микро нь талбайн 2 талаар зам хааж жагсаал зохион байгуулах юм бн даа хөөрхий гэж