Шарилжны харшилтай хүмүүст вакцин хийнэ

2016 оны 02 сарын 24

Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэлийг Арьсны өвчин судлалын үндэсний төвд ирэх сарын 20-ноос хийж эхлэх гэж байна.

Шарилжны тоос долоодугаар сард хамгийн их дэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг 2-3 сарын өмнө хийлгэх ёстой бөгөөд бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас хийлгэх аж.

Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.92.59 ЗӨВ ШҮҮ
202.179.11.70 Орон нутагт бгаа хүмүүс хаана хийлгэх вэ
202.9.42.3 Bayarlalaa.yniig n jagsaaj ogvol sain l bna.gevch her yr dyntei yum boldoo hiilgej bsn hyn bnu?