Малчид өвөлжөөгөө барьцаалан зээл авах боломжтой боллоо

2016 оны 02 сарын 24

 Барилга, хот байгуулалтын яамнаас малчдын өвөлжөөний газрыг кадастржуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгох ажлыг эхлүүлжээ.

Малчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болбол өвөлжөө, хаваржаагаа барьцаалаад банкнаас зээл авах боломжтой болох аж. Гэхдээ өвөлжөө, хаваржаандаа хашаа, хороо, саравч обьект барьсан байх шаардлагатай юм байна. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс орон нутгийн засаг дарга нарт чиглэл өгч уг ажлыг ажил хэрэг болгох аж.

 Малчдын өвөлжөө, хаваржааг хэдэн төгрөгөөр банкны барьцаанд авч болох үнийн аргачлалыг зохих шатны байгууллагуудын түвшинд хэлэлцэж байж тогтоох юм байна. .

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД