”Face of beauty international 2016” тэмцээн Монголд болно

2016 оны 02 сарын 23

"Face of beauty international 2016” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн энэ онд манай улсад зохиогдох болсон. Тус тэмцээнд 60 орны мисс ирж оролцох бөгөөд одоогоор хоёр улсын миссийн нэр тодорчээ.

Тодруулбал Мексикийн миссийн тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз өөрийн орныг төлөөлөх бөгөөд Унгарын мисс Ники Рудольф мөн л Монголд ирж "Face of beauty international 2016" тэмцээний титмийн төлөө өрсөлдөх болжээ.

Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж, ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулах юм байна.

Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Мексик улсын төв телевиз 10 гаруй улсад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос шууд дамжуулах аж. Иймд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Тэмцээнд оролцох миссийг дагаж 200-300 гаруй жуулчин Монголд ирэхээр тооцоолж байна. Тиймээс энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил” хэмээж буй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Olonturliin ajil Mongold zohiogdog boloh ny mongoliin ner hunded ashigtai. Undur amjilt husie.